ӨНӨӨГИЙН  БҮРД  СУМ


Өвөрхангай аймгийн Бүрд сум нь 2018 оны 01 сарын байдлаар  эдүгээ 863  өрх бүхий 2951 хүн амтай, 364387 толгой малтай, аймагтаа малаараа тэргүүлж байгаа  сумдын нэг юм. 

1992 оноос хойш Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын алба шинэчилэн зохион байгуулагдсанаас хойш 7  дахь удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 Төлөөлөгчидтэй. 7 тэргүүлэгчидтэй ИТХ-ын даргаар Амгаабазарын Болдбаатар,  ИТХ-ын Тэргүүлэгчдээр Р.Загддорж,   С. Алтанцэцэг,   Ц. Батжаргал, М.Төрмөнх, Ё. Индрээбодь, С.Өсөхбаяр  нар ажиллаж байна.     ИТХ нь ИТХ-ын ажилтан ,  жолооч  гэсэн ажлын албатай.   Сумын Засаг даргаар Гомбодоржийн Баярмөнх, Засаг даргын орлогчоор Раднаагийн Загддорж, ЗДТГ-ын  даргаар Бавуугийн Гачмаа , ажил хариуцсан түшмэл албадууд, жолооч, үйлчлэгч, машинистууд гэсэн 19 бүтэц орон тоотой, аймгийн хэлтэс агентлагт харъяалалтай цагдаа, татварын алба, хөдөлмөр халамж, нийгмийн даатгал, цаг уур нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсын хууль тогтоомж, шийдвэр, аймаг, сумын ИТХ-ын шийдвэр, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, шийдвэрүүдийн биелэлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх зорилт, чиг үүрэгтэй ажиллаж байна.

Сум нь Засаг захиргааны таван  багтай    Үүнд:
Ар жаргалантын 1-р баг нь  183  өрх бүхий 616 хүн амтай, 106931 толгой малтай үүнээс тэмээ 54, адуу 8088, үхэр 3993, хонь 66601 ямаа 28195.   Ар жаргалантын 1-р баг БИНХ-ын даргаар  Г. Готовдорж, багийн даргаар  П. Гомбодорж  багийн эмчээр М. Түмэннаст нар   ажиллаж байна.
Их Боригдойн 2-р баг нь 205 өрх бүхий 731 хүн амтай, 82456 толгой малтай үүнээс тэмээ 88, адуу 5816, үхэр 2572, хонь  48237, ямаа 25743 .  БИНХ-ын даргаар Ц.Батжаргал, багийн Засаг даргаар  Г.Хишигням,  багийн эмчээр Ю.Оюунбилэг нар ажиллаж байна.

Донгитын 3-р баг нь  164 өрх бүхий 569  хүн амтай 78078 толгой малтай үүнээс тэмээ 79, адуу 4931 үхэр 2724 хонь 45405 ямаа 24939
БИНХ-ын даргаар Б.Лхасүрэн,  багийн Засаг даргаар Ц.Төртогтох  багийн эмчээр Д. Мөнгөнцэцэг нар ажиллаж байна.

Ар хөшөөтийн 4-р баг нь 161 өрх бүхий 556 хүн амтай 74771 толгой малтай  үүнээс тэмээ 158, адуу 5946 үхэр 2205, хонь 42576  ямаа 23886 БИНХ-ын даргаар О. Очирпүрэв,  багийн засаг дарга   Д. Энхбаатар багийн эмчээр Б. Баярцэцэг нар ажиллаж байна.

Онгоны 5-р баг нь 145 өрх бүхий 479   хүн амтай  22151 толгой малтай үүнээс тэмээ 3, адуу 1795, үхэр 634, хонь 11937, ямаа 7782,  БИНХ-ын даргаар   О.Очирсүх  тэргүүлэгчдээр багийн Засаг даргаар Б. Сандагдорж нар тус тус ажиллаж байна.

Сумын ЕБС нь  Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит  Аймгийн тэргүүний сургууль нь үе үеийн хүүхэд багачуудыг өндөр боловсрол өргөн мэдлэг өв тэгш хөгжилтэй иргэд болгон төлөвшүүлдэг улсын тэргүүний сургууль болох эрхэм зорилго дэвшүүлэн 350 орчим сурагчид, 40 гаран багш ажилчид ажиллаж байна. Дотуур байранд 80 гаран хүүхэд амьдарч, сурч, боловсорч  байна.  ЕБС-ийн захирлаар Б.Ганчимэг, бага ангийн сургалтын менежер Б.Батцэцэг, дунд ангийн сургалтын менежер Б. Батчимэг, нийгмийн ажилтнаар А.Мөнхжаргал  нар ажиллаж байна.  

Сургуулийн өмнөх боловсролын байгуулага нь .  Бага насны хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлж сургах, цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургуульд бэлтгэх эрхэм зорилго тавин 75 хүүхэдтэй  15 багш , ажилчид ажиллаж байна. СӨБ-ийн эрхлэгчээр Д.Уранчимэг ажиллаж байна.

Сумын эрүүл мэндийн төв   нь 15 ортой 3 их эмч, 5 багийн эмч, 15 –аад ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын эмнэлэгийн  эрхлэгч их эмчээр  З. Золжаргал  ажиллаж байна.

Сумын соёлын төв нь  Иргэдийн соёл үйлчилгээ, амралт чөлөөт цагт зориулсан 150 суудалтай соёлын өргөө, спортын заалтай, 6.3 мянган ном бүхий номын сан, 327 үзмэртэй орон нутгийг судлах музей,   хийдтэй. Соёлын төв нь эрхлэгч, бүжиг, хөгжмийн багш, номын санч үйлчилгээний ажилтан 1  гэсэн бүрэлдэхүүнтэйгээр иргэд олон нийтийн дунд соёлын үйл ажиллагаа явуулж байна.  Соёлын төвийн эрхлэгчээр А.Энхбаатар  ажиллаж байна.