ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2022 ОНЫ АМЖИЛТЫН ТОВЧООН

2022-2023 оны хичээлийн жилд манай хамт 370 –аад суралцагч, 40 гаран албан хаагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.

Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд 1-р ангийн сурагчид биеийн хөгжлийн үзүүлэлт, дүрслэх урлаг, нийгэмшихүйн хөгжил, хөдөлгөөн-эрүүл мэнд, хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, хөгжмийн энгийн ойлголт судлагдахуунаар шалгагдсан.

Сургуулийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн “Алтан намар” спортын бага наадам  1-3, 4-5, 6-9, 10-12-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулагдаж, 1-3-р ангийн хэмжээнд Ч.Гэрэлгоо багштай 3а анги, 4-5 ангийн хэмжээнд З.Оюундулам багштай 5б анги, 6-9 ангийн хэмжээнд З.Хишигжаргал багштай 9а анги, 10-12 ангийн хэмжээнд Б.Золжаргал багштай 12а анги тус тус “ТЭРГҮҮН” байр эзэлж, амжилттай зохион байгуулагдсан.

Зүүн бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтнуудын туршлага солилцох, нөхөрсөг уулзалт, тэмцээн зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Зүүнбаян Улаан, Есөнзүйл, Өлзийт, Сант, Баян-Өндөр, Баянгол, Бүрд сумдын нийт 7 сургуулийн 199 албан хаагчид оролцов. Арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль 1-р байр, Бүрд сумын ерөнхий боловсролын сургууль 2-р байр, Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль 3-р байрт тус тус шалгарлаа.

“DREAM HIGH” урлагийн бага наадам 5 төрлөөр 1-2 анги, 3-5 анги, 6-7 анги, 8-9 анги, 10-12 ангийн ангилалтай оролцож төрөл тус бүрийн аварга анги хамт шалгаруулж, амжилттай зохион байгуулсан.

2021-2022 оны хичээлийн жилийн анги нийтийн олимдиадын хоёрдугаар шатанд эх түүхээ эрхэмлэе 9-р анги, эх хэл эрдмийн түлхүүр 3,4,5,8,10,12-р анги, орос хэл 9-р анги, үндэсний бичиг 7-р анги, англи хэл 8-р анги, тоо бодож оюунаа хөгжүүлье 3,5,9,11 ангиуд тус тус амжилттай бэлтгэн оролцсон.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ нь 6 шалгуур үзүүлэлтээр үнэлэгдэх бөгөөд удирдлагын манлайлал, менежментийн талаарх асуулга судалгааг мэргэжлийн багш нар,  сургуулийн талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуулга судалгаанд 6-12 ангийн 51 сурагч, 1-12 ангийн 68 эцэг, эх, асран хамгаалагч хамрагдаж, сургуулийн орчны үнэлгээг багш, эцэг эхийн төлөөлөл, сурагч гэсэн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний санал асуулгад 100% хамрагдлаа.

Сургуулийн  хамт олон үндэсний бичиг үсгээ нийтээр сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, их бичгийн өв соёлыг хойч үедээ өвлүүлэх үйлийг дэмжиж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг олон жил амжилттай хэрэгжүүлэн, бичиг үсгээ сурч эзэмших, судлан сурталчлах, хөгжүүлэх зорилгоор өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийж, байгууллагаараа 100% “Хүмүүн бичиг” сониноо захиалан уншиж, мэдлэг чадвараа ахиулан суралцаж байна.

 “Сайн сурагч-сайхан дэвтэр” аяны хүрээнд зохион байгуулсан сурагчдын хичээлийн дэвтрийн үйл ажиллагаатай нээлттэй танилцах, хичээнгүй бичгийн үзэсгэлэнд 1-12 ангийн нийт 365 сурагч, багш, ажилчид хамрагдаж анги бүрээс шилдэг дэвтрийн үйл ажиллагаатай сурагч, хичээнгүй бичигтэн сурагчдыг шалгаруулж урамшууллаа.

Соёмбо бүсийн хэмжээнд Есөнзүйл суманд зохион байгуулагдсан  бага ангийн сурагчдын “ Унших ба тоо бодох чадварыг хөгжүүлэх арга зүйг” хэрэгжүүлэх , “ Хичээл сургалтын үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур”-ыг  сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх сургалтад манай сургуулийн бага ангийн 10 багш хамрагдаад ирсэн.

“Монгол бахархал”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сургуулийн 1-12 ангийн сурагчид “Монгол хүүхдийн эрхэмлэх есөн зүйл”-ийг анги хамт олноороо уншиж Д.Пүрэвдоржийн нэрэмжит сургуулийн пэйж хуудсанд байршуулсан.

Биеийн тамирын багш С.Цогтбаярын бөх хөгжүүлэх сургалтын 2022 оны хичээлийн жилд гаргасан амжилтууд:

Чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 22 суралцагч оролцож 5 алт, 3 мөнгө, 7 хүрэл хүртэж багийн дүнгээр эрэгтэй 3-р байр, эмэгтэй 2-р байрт шалгарсан.

Жүдо бөхийн хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Энхжаргалан “Мөнгөн” медаль, О.Тэмүүлэн, О.Энхтуул нар “Хүрэл” медаль хүртсэн.

Хангай жүдо клубийн нэрэмжит Олон хотын нээлттэй тэмцээнд Б.Энхжаргалан “Алтан” медаль, Т.Эрдэнэпил, О.Энхтуул, Т.Энхтогтох нар “Хүрэл” медаль тус тус хүртсэн.

Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит олон улсын тэмцээнд М.Ханхүү “Мөнгөн” медаль хүртсэн

Сумо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Э.Мөнхтөр “Мөнгөн” медаль хүртэж, багийн дүнгээр 3-р байр эзэлсэн.

Булган аймгийн Рашаант сумын баяр наадамд Г.Лхагвадорж үзүүр бөх

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 90,91  жилийн ойн баяр наадамд Г.Лхагвадорж шөвгөрсөн.

Мас рестлингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сонгон шалгаруулах тэмцээнд Л.Мөнх-Очир “Мөнгөн” медаль хүртэж эрх авсан.

Мас-рестлингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн ангилалд Узбекистан  улсын Алматык хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс   9а ангийн сурагч Лхагвасүрэн овогтой Мөнх-Очир  ХҮРЭЛ медаль хүртсэн.

                                                                                                                                     Мэдээлэл боловсруулсан сургалтын менежер И.Гүндэгмаа