СОЁЛ УРЛАГИЙН МЭДЭЭЛЭЛ

2022 онд  сумын иргэдэд  соёл, урлагын үйлчилгээг үзүүлэх зорилгоор  олон ажил төлөвлөснөөс эхний хагас жилд төлөвлөгөөт 9, төлөвлөгөөт бус 5, нийт 14 арга хэмжээ  үйл ажиллагааг зохион байгууллаа.  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  “ Бүсгүй цэцэг” , Зэвсэгт хүчний 101 жилийн ой монгол  цэргийн өдөрт зориулсан “ Тэнгэрлэг эрчүүд” , ”Эрийн хийморь” морь бөх цоллоочдын анхдугаар уралдаан, ”Олон  улсын  хүүхдийн эрхийг хамгаалах” өдөрт зориулсан  ......  арга хэмжээ, Сумын ойн баярын тоглолт, нээлтийн арга хэмжээ,  Багуудийн нэгдсэн  өдөрлөгийг  ЗДТГ-тай хамтран,  ”Ахмадын баяр”  “Дашравжаалан хийдийн” нээлтийн арга хэмжээ , Авьяаслаг Бүрдчүүд-2022 оны урлагийн бага наадам  зэрэг олон арга хэмжээнүүдийг амжилттай  зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 1500 иргэн хамрагдсан байна. 

 Эхний хагас жилд 723 уншигч, хүүхэд 549 насанд хүрэгчид 174 ном олголт 1409  ширхэг ном хэвлэл 103 олгож 54 уншигчдад лавлагаа мэдээлэл өгч ажилласан.

Өвөрхангай аймагт жил бүр зохион байгуулдаг  “Эх орон танаа” цэргийн дууны уралаанд Ц.Даваадорж 1-р байр  Өвөрхангай аймгийн “Хаврын баяр-2022” бүжгийн их наадамд ардын бүжгийн дунд насны ангилалд О.Оюунсайхан тусгай байр эзэлсэн. Аймгийн аврага шалгаруулах спорт бүжгийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль  О.Оюунсайхан, Э.Хишигдэлгэр, хүрэл медаль  Э.Хишигдорж, А.Алтанцэцэг, П.Хонгорзул, Т.Хангайбазар, Э.Хишигбаяр тус тус байр эзэлсэн байна. Хайрхандулаан суманд зохион байгуулагдсан хүүхдийн “Алтан зул” дууны тэмцээнд амжилттай оролцож Э.Сарангуа 5- р байр, Э.Энхжин 5-р байр, Э.Мөнхжин 6-р байр тус тус амжилттай оролцлоо. “Бүтээлч сар”-ын аяны хүрээнд зохион байгуулагдсан Зүүн бүсийн соёлын ажилтнуудын Нөхөрсөг уулзалт, Хамтарсан тоглолт Өлзийт суманд амжилттай зохион байгуулагдаж тус арга хэмжээний спортын төрөлд манай хамт олон Тэргүүн байр эзэлсэн амжилттай оролцлоо. 2022 он гарсанаас хойш бүжгийн дугуйланд нийт бага дунд ахлах ангийн 58 хүүхэд,морин хуур хөгжим дээр 2,ятга хөгжим дээр 3, дууны дугуйланд 12 хүүхэд тогтмол хичээллэж  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын өдөр болон бусад тэмдэглэлт өдрүүдэд урлагийн тоглолтонд оролцож ардын хувьсгалын 100, 101. сум сургууль байгуулагдсаны ойн баяр, үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтонд 85 хүүхэд багачууд хамрагдан шинээр 5 бүжиг, морин хуур хөгжим дээр “ Арван тавны сар “ ардын дуу, ятга хөгжим дээр Наранбаатарын зохиол “Салхин зээрд”,  “ Хонгор нутгийн жороо”, дууны дугуйлангийн сурагчид 3 шинэ уран бүтээл бэлтгэн хоолойн бичлэгт орохоор төлөвлөөд байна.