Зүүн бүсийн аварга шалгаруулах шагайн  харвааны  тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Зүүн бүсийн аварга шалгаруулах шагайн харвааны  тэмцээн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Бүрд суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Сант, Бүрд гэсэн зүүн бүсийн сумдын 7-н багийн 56 харваачид цэц мэргэнээ сорин оролцов. Багийн харваанд: Тэргүүн байранд  Дэмбэрэл ахлагчтай Есөнзүйл сумын баг, дэд байранд Мөнхбаяр ахлагчтай Баян-Өндөр сумын баг, Гутгаар байранд Б.Доржсүрэн ахлагчтай Бүрд сумын багууд тус тус орлоо. Мөн цуваа харваа төрөлд: тэргүүн байрыг Бүрд сумын харваач Б.Доржсүрэн, дэд байрыг Баян-Өндөр сумын харваач М.Мөнхбаяр, Гутгаар байрыг Өлзийт сумын аймгийн гоц мэргэн Ж.Бямбасүрэн нар эзэллээ.