Сумын Засаг даргын 2023 оны а/38 дугаар захирамжийн дагуу 5-р сарын 4-5 өдрүүдэд албан байгууллага аж ахуйн нэгжүүд хуульд заасны дагуу байгууллагынхаа орчин тойрныг, 5-6 -ны өдрүүдэд айл өрхүүд эзэмшлийн хашаа, түүнийхээ орчныг, 8-12-ны хооронд нийтийн эзэмшлийн зам талбай, хогийн цэгийг цэвэрлэв. Энэ хүрээнд сумын төвийн хогийн цэгийг тал талаас нь хумьж , гадна талаар хаясан гялгар цаас , хуванцар, архины шил, малын сэг зэм зэргийн цэвэрлэж талбайн хэмжээг багасгав. Мөн Ягаан толгойн урд тал, Жавартын ар, хуучин хогын цэгүүдэд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэв. Нийтийн цэвэрлэгээнд 236 хүн ажиллаж, 20 тн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.Цаашид иргэд, малчид өөрсдийн амьдарч буй орчины хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж цэвэрлэх, үхсэн малын сэг зэмээ шатааж устгаж байхыг анхааруулж байна.
- 2024-05-27
- 2024-04-02
- 2024-01-03