Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдөр Бүрд-2023” арга хэмжээ 2023 оны 09 сарын 18 нд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд таван багийн нийт 200 гаруй иргэд хамрагдсан байна.
Нийт 15 номинациар иргэд аж ахуй нэгж өрсөлдсөнөөс Шилмэл мал төрлийн азарганы уралдаанд 1-р байр 3-р баг Г. Буманбаярын зээрд халзан, 2-р байранд 3-р баг И. Доржпаламын цавьдар, 3-р байранд 3-баг П. Нямсүрэнгийн бор, бухын уралдаанд 1-р байр 3-баг Б. Мянганбаярын сэлэнгэ үүлдрийн хүрэн тарлан, 2-байранд 4-р баг Д. Батбаатарын нутгийн монгол ягаан халзан тус тус шалгарсан.
Сайхан айраг төрөлд 1 дүгээр байранд 4-р баг Ч. Мягмаржав, 2 дугаар байранд 2-р баг Б. Бат-Амгалан, 3 дугаар байранд 3-р баг Ш. Батбаатар нарын айраг, Цагаан идээ төрөлд 1 дүгээр байранд 4-р баг З. Хишигням, 2 дугаар байранд 2-р баг Ч. Оюунчимэг, 3 дугаар байранд 4-р баг Ё. Нандинцэцэг нарын цагаан идээ, хүнсний ногоо төрөлд 1-байранд 2-р баг Ч. Үнэнбаяр, 2-р байранд 4-р баг С. Уртнасан, 3-р байранд 5-р баг Б. Гачмаа нарын тарьсан хүнсний ногоо, Сур суран эдлэл төрөлд 1-р байранд 4-р баг М. Наранцацралт, 2-р байранд 3-р баг Г. Буманбаяр, 3-р байранд 3-р баг Г. Батбямба нарын хийсэн суран эдлэл шалгарсан бол брэнд бүтээгдэхүүн төрөлд 5-р баг Д. Цэрэндолгор, шилдэг үйлдвэрлэгч төрөлд 1 дүгээр байр 3-р баг Н. Цэрэндолгор, 2 дугаар байр 3-р баг Х. Даваапунцаг, хоол үйлдвэрлэл төрөлд 5-р баг Б. Хоролсүрэн, талх гурилан бүтээгдэхүүн ЕБС-ийн гал тогоо тус тус медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ногоон тэжээл тарьсан өрх айлаар Х. Санжаадорж, хуванцар савгүй өрх айлаар Б. Хишигтогтохынх шалгарлаа.
“ХӨХ САВ ХӨХҮҮР ОРЛОХГҮЙ” 5 багийн дундах хамгийн олон хөхүүртэй баг шалгаруулах уралдаанд 1-р байранд Их боригдойн 2 баг өргөмжлөл 1000,0 төгрөг, 2-р байранд Донгит 3 баг өргөмжлөл 500,0 төгрөг, 3-р байранд Ар хөшөөт 4 баг өргөмжлөл 300,0 төгрөгөөр тус тус шагнагдлаа.