Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын”-ын дагуу зохион байгууллаа.
Шинээр төрийн захиргааны албанд томилогдсон Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж.Энхмаа, Сумын ерөнхий нябо Г.Анхтөр, МАА асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Лувсанжамц-Оюундалай, Нийгмийн даатгалын байцаагч Г.Болортуяа нар эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж ажиллахаа илэрхийлэн тангараг өргөлөө.
Тангараг өргөсөн нийт төрийн захиргааны албан хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.