БҮРД СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ТЭНГЭРЛЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД-2023” 3 ДУГААР ЧУУЛГАНЫ ТАЙЛАН

Сумын эмэгтэйчүүдийн “Тэнгэрлэг эмэгтэйчүүд” чуулга уулзалт 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Тус чуулга уулзалтыг сумын эмэгтэйчүүдийн зөвлөл,  засаг даргын Тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран зохион байгуулсан юм . Энэ арга хэмжээнд  181 төрийн албан хаагч, хувиараа бизнесс эрхлэгч, малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. 

Чуулган хөтөлбөрийн дагуу амжилттай  зохион байгуулагдаж , зохион байгуулагдсанн арга хэмжээнүүдэд эмэгтэйчүүд идэвхитэй оролцов. Үүнд:

Уран бүсгүйчүүд бүтээлийн уралдаанд 23 эмэгтэйн 68 бүтээл оролцож эхний 3 байр шалгарууллаа.

Урлагийн 2 төрлийн тэмцээнд нийт 68 эмэгтэй хамрагдан ангилал тус бүрээр эхний 3 байр шалгарууллаа.

БОЭТөвийн мэргэжлийн эмч нарын багийн 8 төрлийн үзлэгт нийт давхардсан тоогоор  600 орчим эмэгтэй хамрагдсан байна.

Гэр бүлийн харилцаа, Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал сургалтуудад чуулганы төлөөлөгч 181 эмэгтэй хамрагдаж сумын хэмжээнд хэрэгжүүлэх санал санаачилга гарган хэлэлцүүлэг зохион байгуулав.

Шилдэг 13 эмэгтэйд салбарын болон бусад шагналууд гардуулав

Сумын хэмжээнд зохион байгуулагддаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, бусад эмэгтэйчүүддээ үлгэр дууриалал болдог, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг 25 эмэгтэйд багийн дарга нар, эмэгтэйчүүдийн зөвлөл, Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль , Эрүүл мэндийн төв , Соёлынтөв, Жаргалантын зон мал эмнэлэг,  Дэлгэрэх ХХК хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Чуулганы үйл ажиллагааг Аман булаг, Хүйсийн Бүрд, Тэнгэрийн оргилго, Эрээн уул, Арвис дэлгэрүүд, Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль , Эрүүл мэндийн төв , Соёлынтөв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага  хандив дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

                                                                      СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ