УДАМ ДАМЖСАН МАЛЧИН З.ЭРДЭНЭ-ОЧИР, Г.ЦЭЦЭГСҮРЭН НАРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь дээшлүүлэхийн төлөө цаг нартай уралдан, байгаль цаг агаарын хатуу ширүүнээс үл халшран зүтгэдэг хөдөлмөрч түмний нэг Бүрд сумын Их боргидой багийн малчин Золбингийн Эрдэнэ-Очир, Гунгаагийн Цэцэгсүрэн нар туулай жилд гаргасан амжилтаараа “Улсын аварга” малчны болзол хангасан юм.

“Улсын аварга малчин”-ы шагналыг УИХ--ын гишүүн, Эрүүл мэндийн яамыны сайд С.Чинзориг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн БОЭТ-ийн дарга Г.Дашжанцан, сумын Засаг дарга М.Мөнхбаяр, ИТХ-ын дарга Г.Дэжид нар   хотонд нь очиж гардуулан өглөө. .