Ардын хувьсгалын 103 жилийн ой, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 93 жилийн ойн баяр наадмын Хүчит 64 бөхийн барилдаанд Бүрд сумын залуу бөх Болдбаатарын Ариундалай түрүүлж сумын заан цол, Бат-Өлзий сумын залуу бөх Тогоогийн Ням-Очир үзүүрлэж сумын начин цол хүртэж, шөвгийн дөрөвт сумын заан Ц.Нармандах, сумын заан Э.Бямбаабаатар нар шалгарлаа. Мөн шигшээ хэмээх Монгол улсын өсөх идэр начин Шаравын Галсан агсны нэрэмжит уламжлалт шигшээ барилдаанд 32 бөх барилдаж Бат-Өлзий сумын залуу бөх Цэдэн-Очир түрүүлж, Бүрд сумын залуу бөх А.Содномпил үзүүрлэж, сумын начин Цогтбаяр, залуу бөх С.Баатарчулуун нар шалгарлаа. Баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд Бүрд сумын Голомт нутаг бөхийн холбооны залуу бөх Амгалангийн Содномпил түрүүлж, Шоовдорын Билэгт-Очир үзүүрлэж, шөвгийн дөрөвт Буянжаргалын Дашням. Энхбаатарын Түвшинбаяр нар шөвгөрсөн байна.
- 2024-05-27
- 2024-04-02
- 2024-01-03