Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн нээлтийн арга хэмжээг 4 дүгээр сарын 26-ны өдөр Соёлын төвд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд албан байгууллага, аж ахуйн нэгж,ард иргэд, малчид , хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.
Зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын орлогч Р.Загддоржоор ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж , ажлын төлөвлөгөөг боловсруулаад байна. Зорилтот жилийн хүрээнд тохижилт, ногоон байгууламжийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой нэмэгдүүлж, бүтээлч ажлуудыг өрнүүлж, хамтдаа эрүүл, ая тухтай орчин нөхцөлийг бий болгохоор зорьж байна.
Зорилтот жилээр идэвх санаачилгатай, ажиллаж, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг шалгаруулах уралдааны болзол , удирдамж танилцуулан, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нар зорилтот жилийн ажлын хүрээнд өөрсдийн байгууллага дээрээ хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж сумын Засаг даргын албан даалгавар гардан авлаа.
“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд байгаль орчны гавьяат ажилтан, дендирлогич , докторД.Чимид орчны тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх , ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалтын талаар сургалт зохион байгуулж зөвөлгөө өглөө.
Байгаль орчны, хяналтын улсын байцаагч Б.Бямбасүрэн