Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан. Энэхүү уламжлал Олон Улсад тогтоод 20 жил болсон бол Монгол Улсын хэмжээнд 9 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЗДТГ-аас ОУ-ын “гэр бүл”-ийн  өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тусгай хөтөлбөр гарган тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний үеэр ЧИ-ТА төсөлтэй хамтран /Гэр бүл ба хувь хүний хөгжил, жендер ба хүний эрх сэдвээр/ Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэнд жендер хариуцсан мэргэжилтэн Р.Наранцэцэг, /Дэлхийн хүний хөгжлийн шинэ чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд дэвшүүлсэн зорилтуудаас сэдвээр/ Суварган хэлхээ ТББ-ын тэргүүн А.Мөнхбаяр нар Сумын нийт иргэд болоод төрийн албан хаагчдад лекц тавьлаа.

Мөн гэр бүлүүдийн дунд “СУПЕР ГЭР БҮЛ”  хөгжөөнт тэмцээн зохион байгуулж нийт 9-н гэр бүл оролцлоо. Үүнээс 5-р багийн иргэн Г.Батболд Супер ааваар, 5-р багийн иргэн Ж.Энхмаа супер ээжээр,  5-р ангийн сурагч Т.Мөнхтогтох супер хүүхдээр тус тус шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр Г.Батболдын гэр бүл 1-р байр, Д.Бямбасүхийн гэр бүл 2-р байр, Пүрэвнямын гэр бүл 3-р байрт шалгарлаа.

Хамтран зохион байгуулсан ЗДТГ-ын гэр бүлийн зөвлөл, Сумын соёлын төвд талархал илэрхийлье.

 

ЗДТГ-ын Гэр бүл, хүүхэд, залуучууд нийтийн биеийн тамир

 хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхсаруул