Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат ХХ зууны алдарт бөх даян аварга Хасын Шаравжамцын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2019 оны 5 сарын 25-26-ны өдрүүдэ Бүрд сумын спорт зааланд болж өндөрлөлөө. Уг барилдааныг Шаравжамц аваргын том хүү Жамба түүний үр хүүхдүүд, ач зээ нар ивээн тэтгэн оролцлоо.
Уг барилдааны нээлтийн барилдаанд аймаг сумын цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Бүрд сумын харьяат бөх а.х Г.Цэнддорж түрүүлж, Сант сумын харьяат с.з Н.Бат-Эрдэнэ үзүүрлэж, их шөвөгт Есөнзүйл сумын харьяат бөх а.н Л.Одбаяр, Хархорин сумын харьяат бөх с.з Б.Гомбожав нар шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд 1-р байрт Бүрд сумын харьяат с.з С.Өсөхбаяр, 2-р байр Төгрөг сумын харьяат с.з Ц.Бямба-Отгон, 3-р байр Уянга сумын харьяат с.з Х.Дашзэвэг, 4-р байр Бүрд сумын харьяат с.з Э.Бямбаабаатар, 5-р байр Хужирт сумын харьяат с.з Ч.Бямбадорж, 6-р байрт Хужирт сумын харьяат з.б Түдэвдорж нар шалгарлаа.
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Сант сумын харьяат с.з Н.Бат-Эрдэнэ, Уран барилдааны шагналыг Хужирт сумын заан Д.Чимэд-Очир нарт олголоо.
Хаалтын барилдаанд аймаг сумын цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Төгрөг сумын заан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хархорин сумын харьяат с.з Б.Гомбожав үзүүрлэлээ. Их шөвөгт Зүүн баян улаан сумын харьяат а.а Б.Цэдэнсодном, Бүрд сумын харьяат а.х Г Цэнддорж нар шалгарлаа.
/2019.05.25.26/ Бүрд сум