Үндэсний хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд, орон нутгийн хэмжээнд аймаг сумын Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол улсын иргэний андгай өргөх ёслолыг Сумын Засаг даргын ивээл дор 2019 оны 11 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авч байгаа 13-н сурагч оролцлоо. Арга хэмжээний үеэр Засаг даргын тамгын газрын дарга Б.Гачмаа “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдвээр хүүхдүүдэд мэдээлэл хийж баяр хүргэв.