Улс орон даяар 10 жил тутамд явагддаг Хүн ам, орон сууцны ээлжит тооллого эхэллээ. Манай сумын хувьд энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 5 багийн 95 өрх тооллогонд хамрагдана. нийт 5 тоологч, 1 хянагч ажиллаж байна.
5-р багийн сонгогдсон өрхүүдээс хамгийн өндөр настай нь Д.Дагвадорж гуайх байлаа. Иймд уг тооллогыг 5-р багийн өндөр настан иргэнийхээ гэрээс эхлүүлж, Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан батламжийг нь гардуулав.
Энэ үеэр өндөр настан Д.Дагвадорж гуай ярихдаа: “Би сумын засаг даргын орлогчоор 24-н жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа 3-н удаагийн Хүн ам орон сууцны улсын тооллогын ажлыг удирдан зохион байгуулж байлаа.Энэ жилийн тооллогын ажлын онцлог бүх өрхөөр орохгүй санамсаргүй түүврийн аргаар өрх сонгож тоолох онцлогтой юм байна. Энэ тооллогоор манайхыг сонгож тоолж байгаа явдалд баярлаж билэгшээж байна. Та бүгдийнхээ тооллогын ажилд амжилт хүсье "хэмээн ярьж суулаа. ьж суулаа.