2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын арга хэмжээг зохион байгуулав.

2020 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЦЭРГИЙН НАСНЫ 7 ИРГЭН ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААХААР МОРДЛОО.
2020 оны 04-р сарын 25-ны өдөр 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага сумын хэмжээнд амжилттай явагдлаа. 170 гаран залуус цэрэг татлагат хамрагдснаас 7 залуу цэргийн албанд тэнцэж , 6 нь хилийн цэргийн 0131-р ангид, 1 нь зэвсэгт хүчний 032 ангид хуваарилагдан цэргийн жинхэнэ алба хаах юм. Сумын засаг даргын 2020 оны а/53 дугаар захирамжаар цэрэг татлагын ажлыг зохион байгуулах комисс томилогдон, цэрэг татлагын бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллав. Эх орны торгон хил хамгаалах болон хүндэт харуулын албаар цэргийн жинхэнэ албаа хаахаар мордож буй залуучууддаа Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газрын хамт олны зүгээс цэргийн эрдэмд шамдан суралцаж эр цэргийн албаа нэр төртэй амжилттай сайн хаахыг хүсэн ерөөе.