Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04-р сарын 14-ны өдрийн 63 дугаар зарлиг, Ойн тухай хуулийн 31.1 дах заалт, 2020 оны бүх нийтээр мод тарих үндэсний өдөр эхэлж байгаатай холбогдуулан 5 дугаар сарын 01-15 хооронд мод тарих хөдөлгөөн өрнүүлж Хархорин сумын мод үржүүлгийн газар болон Хужирт сумын Өгөөмөр шунхлай мод үржүүлгийн газраас модны суулгацыг нийлүүлэн дараах ажлыг зохион байгууллаа. ЗДТГазар байгууллагын хашаандаа 20 ширхэг улиас, 30 ширхэг хайлаас, сумын төвийн 21-н айл өрхүүд өөрийн эзэмшлийн хашаандаа нийт 250 /улиас, үхрийн нүд, бөөрөлзгөнө, хайлаас/ , .Аварга малчдын цэцэрлэгт хүрээлэнд 108 ширхэг улиас бүгд 408 мод шинээр тарьж, ногоон байгууламжид цэвэрлэгээ, усалгааг тогтмол хийж байна. Албан байгууллагууд өөрсдийн ногоон байгууламжд 7 хоногт 3-4 удаа усалгаа, арчилгааг хийж байна.
Бүх нийтээр мод тарих өдрүүдээр 408 ш мод бут шинээр тарьж, арчилж байна.
Сумын төвд шинээр 408ш мод тарив.- 2020-05-19
- Цаг үеийн мэдээ
- 937 уншсан
- 1 минут уншина
- 2024-05-27
- 2022-12-07
- 2022-09-13
- 2021-10-22