Худалдан авалтын талаарх мэдээлэл 2018 он

2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр нийт  64791,4 мянган төгрөгний ажил үйлчилгээ  хийхээр сумны Иргэдийн төлөлөгчдийн хурлаар батлуулан ажиллаж байна. Үүнд :

·         Сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах  20000,0 сая төг,

·         Сумын төвийг камержуулах 9191,4мян төг,

·         Үйлдвэр худалдааны төвийг засварлах 10000,0 мян төг,

·         Захиргаа болон Соёлын төвийн өмнө талбай байгуулах 19000,0 мян төг,

·          2-р багийг дэд станцтай болгох 1600.0 мян төг,

·          Баяр наадамд 5000,0 мян төг/

Мөн төсвийн байгуулагуудын хөрөнгөөр :

·         Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоолонд  45341,6 мянган төг,  үдийн цайнд 17544,0 мян төг,

·         Сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүүхдийн хоолонд  25287,1 мян төг,

·         Эрүүл мэндийн төвийн  шатахуунд 14760,0 мян төг,

·          ЗДТГ, ИТХ-ын шатахуунд 9542,9 мян төг,

·          Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх барааг 25000,0 мян төгрөгний худалдан авалт хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Төлөвлөгөөний  дагуу 10 саяас дээш төсөвт өртөгтэй ажлуудыг цахимаар зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан.

Сумын төвийг камержуулах ажлын сонгон шалгаруулалт  зарлахад  2 аж ахуйн нэгжээс  үнийн санал ирж Сувдан од электроникс ХХК шалгаран гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн. Үйлдвэр худалдааны төвийг засварлах ажлыг цонх, сангийн ажил гэж 2 багц болгон иргэдийг оролцуулж Иргэн Нямдаваа, Баянмөнх нар шалгарч ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиргаа болон Соёлын төвийн өмнө талбай байгуулах ажлыг  2 удаа тендер зарласан боловч ,техникийн тодорхойлолтонд тавигдсан  шаардлаганд нийцсэн тендер ирээгүй учир , Сант хүрэн овоо ХХК-тай шууд гэрээ байгуулан дээрх ажлыг гүйцэтгүүлж байна. Баяр наадам 5 сая төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн. ОНХС-н хөрөнгөөр хийгдэх 2 ажил төсөвт өртөг бага учир хийгдэж эхлээгүй байна / Сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, 2-р багийг дэд станцтай болгох ажил/

Ерөнхий боловсролын сургуулийн  дотуур байрны хүүхдийн хоол,  Сургуулийн өмнөх боловсролын байгууллын хүүхдийн  хоолны материалын  тендерт Бурхант хайрханы хишиг хоршоо, Тольт манхан хоршоонууд оролцож эдгээр байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Үдийн цайны тендер 2 удаа зарлагдсан боловч нэг ч тендер ирээгүй  учраас урьд нь  хүүхдийн үдийн цай хийж   байсан иргэн Алтанцэцэгтэй үргэлжлүүлэн шууд гэрээ байгуулан ажиллаж байна. Байгуулагууд шатахуунаа суманд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудтай  гэрээ  байгуулан авч  байна. Хүнсний эрхийн бичгээр бараа худалдан авах ажиллагаанд Тольт манхан хоршоо шалгарсан учир гэрээ хийн гүйцэтгүүлж байна. Эдгээр худалдан авалтыг илтод нээлттэй байлгахын тулд шилэн данс, сумын сайт  болон байгуулагуудын илтодын самбаруудаар мэдээлж байна.