card

Анх Бүрд сумын уугуул Хоовой багшийн   санаачлагаар 1965 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. 1965 онд 25 хүүхэд 1 багш, 1 тогооч, 1 асрагч нийт 3 орон тоотой сумын төвд гэр цэцэрлэгт байгуулагджээ.

1980 оноос 1993 онд 50 хүүхэд, 11 ажилчинтай, эрхлэгчээр нь Г.Долгорсүрэн багш удирдан ажиллаж, 1993-1996 онд “Хүйсийн овоо” ХЭАА-н байранд 25 хүүхэд, 3 ажилчид, С.Сүрэнхорлоо эрхлэгчтэй ажиллаж байсан.

1997 оноос 2001 онд “Сургууль цэцэрлэгийн цогцолбор” хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, Төсөв хөрөнгийг сургуулийн захирал, Хичээл хүмүүжлийн ажлыг бага ангийн хичээлийн эрхлэгч удирдан зохион байгуулдаг байв.

1997 онд сургуулийн дотуур байранд 3-6 настай ердийн ба халамжийн гэсэн 2 бүлэг, 6 ажилчинтай, 1998 онд 30 хүүхэд, 4 ажилчинтай байсан байна.

1999 оноос хуучин захиргааны байрыг Тогтвортой амьжиргаа төслөөр засварлан өөрийн  байраар тохижуулж 75 хүүхэд 7 ажилчинтай болж, 2000 онд 75 хүүхэд 8 ажилчинтай, 2001-2003 онд 55 хүүхэд 6 ажилчинтай, 2003-2004 онд 55 хүүхэд 9 ажилчинтай, эрхлэгчээр Ц.Нармандах багш удирдан ажиллаж, ердийн хэлбэртэй, төрийн өмчийн цэцэрлэгээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж  байсан.

2004-2005 онд 55 хүүхэд, 10 ажилчинтай,  2005 оны 09 дүгээр сарын 01-ээс эрхлэгчээр Д.Уранчимэг томилогдон ажилласан. 

2005-2006 онд 55 хүүхэд 6 ажилчин, 2006-2008 онд 65 хүүхэд 7 ажилчинтай, эрхлэгч Д.Уранчимэг, бүлгийн багшаар Ц.Нармандах, Б.Болормаа,  туслах багшаар Ц.Мягмар, Л.Ариунтуяа,  тогоочоор Б.Хишгээ,  нярваар Д.Оюунцэцэг   гэсэн 7 орон тоотойгоор хичээл хүмүүжлийн ажил зохион байгуулж байлаа.

2009 оны 09 сараас улсын төсвийн хөрөнгө оруулалт 330 сая төгрөгийн санхүүжилтээр, 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтанд орсон.    2009-2012 онд 75 хүүхэдтэй, эрхлэгчээр Д.Уранчимэг, бүлгийн багшаар Ц.Нармандах, Б.Болормаа, М.Мөнхжаргал, туслах багшаар Ц.Мягмар, Л.Ариунтуяа, П.Гандулам, тогоочоор С.Гандулам, Д.Хажидмаа, үйлчлэгчээр С.Уранчимэг, машнистаар Д.Бишрэлт, Б.Батболд, Б.Доржсүрэн, Ц.Ариунболд нар нийт 15 орон тоотой ажиллаж байв.

2012-2014 онд 75-88 хүүхэд эрхлэгч 1 багш 3, туслах багш 3, тогооч 2 жижүүр 1, нягтлан 1, нярав 1 нийт 12 орон тоотойгоор, 2015-2017 оны хичээлийн жилд 3 бүлэгт 85 хүүхдийг ердийн сургалтанд, тойргийн хүүхдийн 80%-ийг бусад хэлбэрийн сургалтанд хамруулан ажилласан.

2018-2020 оны хичээлийн жилд хамран сургалтыг  ердийн бүлэгт 88-98 хүүхдийг хамруулан ажилласан.

Одоогоор тус цэцэрлэг нь 3 бүлэг 75 хүүхдийн хүчин чадалтай, 100 хүүхэдтэй, эрхлэгч 1,   багш 3, туслах багш 3, тогооч 2, жижүүр 1, нягтлан 0,5, нярав 1, үйлчлэгч 1, гэсэн нийт 12,5 орон тоотойгоор сургалтын үйл ажиллагааг  зохион явуулж байна.  Мэргэжлийн багшаар 100% хангагдсан, багш ажилчдын мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлж заах арга, ур чадварыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа  бүтээлч, эвсэг хамт олон   юм.

Эрхлэгчээр Д.Уранчимэг, бүлгийн багшаар  М.Мөнхжаргал, Н.Долгоржав, Ш.Бадамсүрэн нар, туслах багшаар  С.Уранчимэг, Ц.Уртнаст, Н.Алтан-Эрдэнэ нар нярваар Г.Уранбилэг, ахлах тогоочоор С.Гандулам, туслах тогоочоор         Ш.Даваасүрэн, слесерээр Б.Доржсүрэн, үйлчлэгчээр М.Жаргалтуяа, нягтлан бодогчоор М.Сувдаа  хавсран ажиллаж нийт 12,5 орон тоотой ажиллаж байна.     

Байгууллага хамт олны амжилтыг дурдвал :

  • Сумын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
  •  2012 оны сумын “Шилдэг байгууллага” цом
  • Сум, бүсийн “Гар бөмбөг”-ийн тэмцээний “Аварга”
  •  2016 оны Сумын “Урлагийн бага наадам”-ын тэргүүн байр
  • 2017 оны Сумын “Урлагийн бага наадам”-ын 3-р байр
  •  Сумын “Шатрын аварга байгууллага”
  •  Бүсийн “Бяцхан математикч”-ийн тэргүүн байр                
  •  2016 онд  “Хичээнгүй зүтгэл мөнгөн гэрэгэ” Цом, өргөмжлөл
  •   Аймгийн ИТХ-ын зорилтот жилийн ажлын хүрээнд 2016, 2017 онд “Сумын тэргүүний байгууллага”
  • 2017 онд Соёмбо бүсийн “Гар бөмбөг”ийн тэмцээний “Цом”-ын эзэн
  • 2018 онд Стандарт 2018 цом өргөмжлөлийн эзэн
  • 2019 онд Соёмбо бүсийн уралдаан  тэмцээнд  багаар 1-р байр зэрэг амжилттай ажиллаж байна.

2009 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг  ашиглалтад орсон.