Ерөнхий боловсролын сургууль
МОНГОЛ УЛСЫН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ
Манай сургууль 1940 онд 60 сурагч, 2 багш, 3 ажилтантай “Зуны сургууль” нэртэй байгуулагдаж байсан сургууль маань өдгөө 12 жилийн сургалттай болтлоо өргөжин боловсролын үнэлгээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх ариун үйлсдээ амжилт бүтээл дүүрэн байна. Манай сургууль нь үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд улс орон, аймаг сум орон нутгийнхаа бүхий л салбарт шилдэг тэргүүний мэргэжилтэн олон арван алдартан гавьяатуудыг төрөн гаргасан эрдэм оюуны уурхай, эрдмийн их өргөө билээ.
2023-2024 оны хичээлийн жилд 4 удирдлага, 42 багш ажилтантайгаар 14 бүлгийн 332 суралцагчдад боловсролын үйлчилгээг хүргэж байна. Багшлах боловсон хүчний 70 % нь мэргэжлийн зэрэгтэй. Үүнд “Тэргүүлэх” зэрэгтэй 7, “Заах аргач” зэрэгтэй 7, магистр 9 багш ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ахмадын тэргүүн туршлага, шинэ үеийн дэвшилтэт технологид суурилсан арга зүйгээр сурагчдад багш нараа хөгжүүлсэн “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” болно.
БИДНИЙ АМЖИЛТ
- БШУЯ, БЕГ, БҮТөвийн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022, 2023 онуудад 3-р түвшинд үнэлэгдэж менежментээ сайжруулах урамшуулалд хамрагдлаа.
- Аймгийн хэмжээний “ОЛИМПЫН БОЛОВСРОЛ-БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” болзолт уралдааны “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
- 2022, 2023 онд “МИНИЙ ӨВӨРХАНГАЙ” аяны болзолт уралдааны “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”
- 2023 онд зүүн бүсийн боловсролын байгууллагуудын албан хаагчдын нөхөрсөг уулзалт тэмцээний “ГУТГААР” байр
- Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүмүүнлэгийн үйлсэд сургуулийн албан хаагчид, сурагчид нэгдэж “ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА” хамт олон
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ
Сургуулийн хэмжээнд хүүхдийн өөрөө удирдах 20 клубт давхардсан тоогоор 581 суралцагч хамрагдаж үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр 5-12 дугаар ангийн суралцагчдад сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.
ДОТУУР БАЙР
Сургуулийн дотуур байранд 70 хүүхэд 1 багш, хариуцлагатай жижүүр 2, тогооч3, тус тус ажил үүргээ гүйцэтгэж байна.
СУРГАЛТЫН ОРЧИН
Хичээлийн нэг байр, гэрчилгээтэй 12 кабинет, 8 танхим сургалтын үйл ажиллагаа явуулж байна.