Түүхэн замнал
УГСАА ГАРВАЛ, ГАЗАР ЗҮЙ, БАЙГАЛИЙН ОНЦЛОГ
1.1. УГСАА ГАРВАЛ, НУТГИЙН ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ
ИХ МОНГОЛ УЛСЫН ХААДЫН ҮЕ
Ар Юан улсын үед Батмөнх даян хааны үр сад үе улиран захирч байсан Орхон Туулын хоорондох өргөн уудам нутаг юм. Батмөнх даян хан (1464-1517он), Автай сайн хаан (1554-1588 он), Эрхий мэргэн хаан (1578-1610 он), Түшээт хаан Гомбодорж (1594-1655 он)
ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ТҮШЭЭТ ХАНЫ ХОШУУ
Халх Монгол Манж чин улсын харуулд 1989 онд орж, 1691 онд Долон нуурт Чин улсыг түших хүртэл Халхын Монгол 8 том хошуу байсны нэг нь Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу юм.
ТҮШЭЭТ ХАН АЙМГИЙН ДАЛАЙ ГҮНИЙ ХОШУУ
1691-1924 он.
1691 оны Долнуурын чуулганы дараа Халхын Монгол 8 том хошууг 34 болгон олшруулахад 1691 онд Халхын түшээт хан аймгийн Далай гүний хошууг Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутгаас шинээр байгуулжээ. 1691-1911 он. Манжийн захиргааны үед Түшээт хан аймгийн Далай гүний хошууг Халхын Умард замын Баруун гарын Баруун этгээдийн хошуу гэж тамгын бичээс бичсэн байдаг. 1911-1924 он. Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Далай гүнийн хошуу
БОГД ХАН УУЛЫН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР УУЛЫН ХОШУУ
1924-1931 он
1921 оны ардын хувьсгалын дараа 1923 оны 10 сарын 19 ний өдрийн Засгийн газрын 39-р тогтоолоор Түшээт ханы Далай гүний хошууг Богдхан уулын аймгийн Далай гүний хошуу болгон өөрчилж, улмаар удалгүй 1924 оны 6 сард болсон сумдын хурлаас сонгогдсон төлөөлөгчдийн хурлаар Богдхан уулын Баян-Өндөр уулын хошуу болгон уул усны нэрээр нэрлэн өөрчилжээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМ
1931-1942 он
1930 оны БНМАУ-ын ИХ Хурлын шийдвэрээр 1930 оны 11 сарын 0 9 өдрийн Засгийн газрын 37-р хурлаар 13 аймаг шинээр байгуулах болж энэ засаг захиргааны өөрчлөлтийн шийдвэрийг 1931 онд хэрэгжүүлж Архангай аймгийн Бүрд сумыг байгуулжээ.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМ
1942- оноос хойш өнөөг хүртэл
1942 оны эхээр Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Өвөрхангай, Архангай, Төв аймгийн зарим сумдыг хооронд нь шилжүүлэх болж Бүрд сум нь 1942 оны 2 сард Өвөрхангай аймагт шилжжээ
Өгүүлэх нь:
Өвөрхангай аймгийн Бүрд сум, Түшээт хан аймгийн Далай гүний хошуу нь угтаа Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны бүрэлдэхүүн хэсэг юм. Түшээт ханы хошууны угсаа гарвал, ард иргэд нь Их Монголын нэгдсэн төрийг байгуулсан Их эзэн Чингис хааны алтан ургаас угсаа залган суусан 31 дэх их хаан Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн үр сад ажээ.
Чингисийн алтан ургийн хамгийн сүүлчийн том хаан болох Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз Жалайр хун тайж нь Чингисийн 16 дахь үеийн ач нь юм. Гэрсэнз Жалайр Хун тайжийн 3 дугаар хөвгүүн Онохуй үйзэн ноён, Онохуй үйзэн ноёны ахмад хөвгүүн Автай сайн хаан, Автай сайн хааны 2 дугаар хөвгүүн Эрэхэй мэргэн хаан, Эрэхэй мэргэн хааны ахмад хөвгүүн Сүжиг хүч төгссөн Түшээт сайн хан Гомбодорж нар юм.
Түшээт хан Гомбодорж, Гомбодорж түүний хүү Чахундорж нь Түшээт аймгийн Түшээт ханы хошууны засаг юм. 1691 оны Долнуурын чуулганы дараа Халхын Монгол 8 том хошууг 34 болгон олшруулах үед Халхын түшээт хан аймгийн Далай гүний хошууг Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутгаас шинээр байгуулжээ. Анхны Чахундорж ханы 3 дугаар хөвгүүн Намжил-Эрдэнэ бандид нь тус хошууг захирах ноён байсан боловч түүнийг жанч халсны дараа Энх-Амгалангийн 31 дүгээр он буюу 1692 онд Түшээт хан Чахундоржийн ач хөвгүүн Байнжуурдоржид хишиг хүртээж засаг тэргүүн зэрэг тайж өргөмжлөөд тамга шагнаж Далай гүний хошууны анхны засаг ноён болгосон.
Ийнхүү Түшээт хан аймгийн Далай гүний хошууны анхны шавь тавьж ноён нь Чахундорж ханы 3 дугаар хөвгүүн Намжил-Эрдэнэ бандид, Намжил-Эрдэнэ бандидын ахмад хөвгүүн Байнжуурдорж болжээ. Үүнээс үзэхэд Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуурт 1639 онд Өндөр гэгээн Г.Занабазар нь Монголын анхдугаар Богдод өргөмжлөгдөх, Монгол Улсын нийслэлийн анхны Шар бүсийн хот байгуулсан зэрэг түүхэн явдлууд нь Түшээт хан аймгийн Түшээт ханы нутагт болж байсан учир бид түүхэн уг сурвалжаа Түшээт ханы хошуунаас эхэлж, улмаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу (1691 он), Архангай аймгийн Бүрд сум (1931 он), Өвөрхангай аймгийн Бүрд сум (1942 он) гэсэн дэс дараалалаар авч үзвэл зохилтой.