card

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийгдсэн ажлууд

  • СӨББайгууллагын гаднах тоглоомын талбайн тохижилт хийснээр цэцэрлэгийн насны хүүхдүүд цэвэр агаарт чөлөөт цагаа зөв өнгөрөөх нөхцөл бүрдлээ.

            Төсөвт өртөг: 20.0 сая төгрөг          Гүйцэтгэгч: С. Өсөхбаяр ахлагчтай “Өсөх-Ирээдүй” бүлэг

 

  • ЕБСургуулийн гаднах биеийн тамирын талбай шинээр баригдсанаар хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх болон чөлөөт цагаа зөв өнгөрөөх нөхцөл бүрдлээ.

            Төсөвт өртөг: 12.0 сая төгрөг         Гүйцэтгэгч: Т. Отгонбаатар ахлагчтай “Үнэмч” бүлэг

 

  • Сумын төвийн Чигчий хорооллын гэрэлтүүлэг хийснээр иргэд ая тухтай таатай эрсдэлгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдлээ.

            Төсөвт өртөг: 10.0 сая төгрөг              Гүйцэтгэгч: Т. Отгонбаатар ахлагчтай “Үнэмч” бүлэг

 

  • Орон нутгийн музей засварын ажил хийгдсэнээр барилгын өнгө үзэмж сайжирч иргэдэд ая тухтай үйлчилгээ авах боломж бүрдлээ.

           Төсөвт өртөг: 7.6 сая төгрөг          Гүйцэтгэгч: Иргэн Б. Энхсугар

 

  • Соёлын төвийн хайс шинээр барих ажил хийгдсэнээр орчны тохижилт болон газар ашиглалт сайжирсан.

           Төсөвт өртөг: 10.0 сая төгрөг                Гүйцэтгэгч: С. Өсөхбаяр ахлагчтай “Өсөх-Ирээдүй” бүлэг

 

  • Сумын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт хийж усан оргилуур болон гэрэлтүүлэг ашиглалтад орлоо.

            Төсөвт өртөг: 9.0 сая төгрөг        Гүйцэтгэгч: С. Өсөхбаяр ахлагчтай “Өсөх-Ирээдүй” бүлэг

 

  • Хүүхдийн тоглоомын талбай барих ажил хийгдсэнээр хүүхдүүд чөлөөт цагаа найзуудтайгаа зөв боловсон өнгөрөөж аюулгүй байдлын хүрээнд 4 ш гэрэл, 2 ш камер суурилуулсан.

             Төсөвт өртөг: 20.0 сая төгрөг        Гүйцэтгэгч: С. Өсөхбаяр ахлагчтай “Өсөх-Ирээдүй” бүлэг

 

  • Малын тэжээлийн ургамал тариалах тоног төхөөрөмж худалдан авснаар малчид өөрсдийн хөдөлмөрөөр хямд өртгөөр тэжээлээ тарьж бэлтгэн тэжээлийн нөөц бүрдэх таатай нөхцөл бүрдлээ.

             Төсөвт өртөг: 139.5 сая төгрөг       Гүйцэтгэгч: “Техникхаус” ХХК

 

  • Хортон мэрэгч устгах ажил хийснээр бэлчээрийн хортон мэрэгч тархсан талбайн хэмжээ буурч сумын хэмжээнд бэлчээр, хадлангийн ургац нэмэгдэж, малын тэжээлийн нөөц бүрдэх нөхцөл бүрдлээ.

                   Төсөвт өртөг: 26.9 сая төгрөг        Нийлүүлэгч: “Шим” ХХК

.

 

  • Малын ээмэгжүүлэлт    

             Төсөвт өртөг: 7.0 сая төгрөг         Нийлүүлэгч: "Тэргүүн сүрэг трейд" ХХК