Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Сургуулийн өмнөх боловсролын
байгууллагын товч танилцуулга
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Цэцэрлэг нь одоогоор 3 бүлэг 75 хүүхдийн хүчин чадалтай 11 багш ажиллагсадтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Цэцэрлэг нь 1965 онд анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. АнхБүрд сумын уугуулХоовой багш үүсгэн байгуулж 1965 онд 25 хүүхэд 1 багш, 1 тогооч, 1 асрагч нийт 3 орон тоотой сумын төвд гэр цэцэрлэгт байгуулагдаж байсан. 1980 оноос 50 хүүхэд, 11 ажилчидтай эрхлэгчээр нь Долгорсүрэн багш удирдан ажиллаж, 1990-1996 онд “Хүйсийн овоо” ХЭАА-н байранд 25 хүүхэд, 3 ажилчид, эрхлэгчээр С.Сүрэнхорлоо багш ажиллаж байсан. 1997 оноос 2001 онд Сургууль цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, төсөв хөрөнгийг сургуулийн захирал, хичээл хүмүүжлийн ажлыг бага ангийн хичээлийн эрхлэгч удирдан зохион байгуулдаг байв. 1997 онд сургуулийн дотуур байранд 3-6 настай ердийн ба халамжийн гэсэн 2 бүлэг, 6 ажилчидтай, 1998 онд 30 хүүхэд, 4 ажилчидтай байсан. 1999 оноос өөрийн байртай болж 75 хүүхэд 7 ажилчидтай, 2000 онд 75 хүүхэд 8 ажилчидтай, 2001-2003 онд 55 хүүхэд 6 ажилчидтай, 2003-2004 онд 55 хүүхэд 9 ажилчидтай, эрхлэгчээр Ц.Нармандах багш удирдан ажиллаж ердийн хэлбэртэй, төрийн өмчийн цэцэрлэгээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан. 2004-2005 онд 55 хүүхэд, 10 ажилчидтай, 2005 оны 09 дүгээр сарын 01-ээс эрхлэгчээр Д.Уранчимэг томилогдон ажилласан. 2005-2006 онд 55 хүүхэд 6 ажилчид, 2006-2008 онд 65 хүүхэд 7 ажилчидтай, эрхлэгч Д.Уранчимэг, бүлгийн багш Ц.Нармандах, Б.Болормаа нар, туслах багш Ц.Мягмар, Л.Ариунтуяа нар тогооч Б.Хишгээ, нярав Д.Оюунцэцэг гэсэн 7 орон тоотой хичээл хүмүүжлийн ажил зохион байгуулж байсан. 2009 оны 09 сараас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 330 сая төгрөгийн санхүүжилтаар стандартын 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаж ашиглалтанд орсон. 2009-2012 онд 75 хүүхэдтэй эрхлэгчээр Д.Уранчимэг, бүлгийн багшаар Ц.Нармандах, Б.Болормаа, М.Мөнхжаргал нар, туслах багшаар Ц.Мягмар, Л.Ариунтуяа, П.Гандулам нар, тогоочоор С.Гандулам, Д.Хажидмаа нар, үйлчлэгчээр С.Уранчимэг, машнистаар Д.Бишрэлт, Б.Батболд, Б.Доржсүрэн, Ц.Ариунболд нар нийт 15 орон тоотой ажиллаж байсан. 2012-2014 онд 75-88 хүүхэд эрхлэгч 1 багш 3, туслах багш 3, тогооч 2 жижүүр 1, нягтлан 1, нярав 1 нийт 12 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан. 2015-2016 оны хичээлийн жилд 3 бүлэгт 85 хүүхэд, 2016-2017 онд 86 хүүхэд, 2017-2018 онд 88 хүүхдийг ердийн сургалтанд, хамруулан ажиллаж байна. Эрхлэгчээр Д.Уранчимэг, багшаар Ц.Нармандах, М.Мөнхжаргал, Н.Долгоржав нар, туслах багшаар Ц.Уртнаст, С.Уранчимэг, Ш.Бадамсүрэн нар, няраваар Г.Уранбилэг, тогоочоор С.Гандулам, Н.Алтан-Эрдэнэ нар, слесерээр Б.Доржсүрэн үйлчлэгчээр Ш.Даваасүрэн нийт 12 ажиллагсадтай ажиллаж байна. Манай байгууллага хамт олон нь сумын эрүүл мэндийг дэмжигч байгууллага, 2012 оны сумын шилдэг байгууллага цомын эзэн, сум бүсийн гар бөмбөгийн тэмцээний аварга, сумын урлагийн бага наадмын тэргүүн байр, сумын шатрын аварга байгууллага, бүсийн бяцхан математикчийн тэргүүн байр, 2016 онд ХИЧЭЭНГҮЙ ЗҮТГЭЛ МӨНГӨН ГЭРЭГЭ цом өргөмжлөл, 2018 онд нийгэм эдийн засгийн судалгааны СТАНДАРТ-2018 цом өргөмжлөлийн эзэн зэрэг олон шагналын эзэд болж байна. Манай байгууллага нь мэргэжлийн багш нараар хангагдсан, багш ажилчдын мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлж заах арга, ур чадварыг нэмэгдүүлэн ажиллаж байна.