Булган аймгийн Рашаант суманд Улсын онцгой комиссын өртгөтгөсөн хурал 2019 оны 11 дүгээр сарын 09-ний боллоо. Хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг, Өвөрхангай, Архангай, Төв, Булган аймгийн засаг дарга нар, эдгээр аймгийн 30 –аад сумын Засаг дарга нар оролцож өвөлжилт хүндрэх нөхцөл байдлаас үүдсэн отрын их нүүдлийн хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга А.Болдбаатар, Засаг дарга Г.Баярмөнх, Засаг даргын орлогч Р.Загддорж болон холбогдох мэрэгжилтэнүүд оролцлоо.. Манай сумаас 8 аймгийн 23 суманд 200 өрхийн 230 гаран мянган толгой мал отор нүүдэл хийж байна. Хурлаас дараах шийдвэрүүд гарлаа Үүнд:
Аймгийн Засаг дарга нарт:
- Отрын малын замын чиглэл, малын тоо толгойг нарийвчилан тогтоох, Отроор явж буй малчдыг хүлээн авч буй орон нутгийн удирдлагууд тодорхой үүрэг чиглэл өгч дэмжин ажиллах
- Оторлож буй малчдад төрийн үйлчилгээ болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн холбогдох үйлчилгээг үзүүлэх /Ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийн/ сүдалгааг гаргах,
Аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын дарга нарт:
- Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд сумдын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарт үүрэг чиглэл өгч, малын хулгай, бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, тусламж зөвлөгөө өгөх,
Сумдын Засаг дарга нарт:
- Тухайн суманд отроор орж ирэхээр тохиролцсон малыг хөөхгүй, малын хөлийн татвар, хураамж авахгүй байх,
- Малчдын өөрсдийнх нь үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ хийж ажиллах; *
- Үхэж хорогдсон малын сэг, зэм, хог хаягдлыг малчдаар бүрэн цэвэрлүүлж, өвөлжөө, хаваржааг хүлээж авахыг үүрэг болгов.