АЛТАН НАМАР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Энэ жилийн “БҮРД АЛТАН НАМАР-2021” үзэсгэлэн худалдааг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчилах, дэмжин зуучлах, малчин эмэгтэйчүүдийг орлоготой болгох, шилмэл хээлтүүлэгч мал шалгаруулж малын чанар угшилыг сайжруулах боломжийг малчид ард иргэдэд сурталчилах зорилготой зохион багууллаа.

Үзэсгэлэн худалдаанд 5 багийн 30 гаран өрхийн үйлдвэрлэгчид, малчид гойд ашиг шимт малаараа, ерөнхий боловсорлын сургууль баг хамт олноороо идвэхтэй оролцлоо. Үүнээс 10 номинацад 19 байр шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 

Бүрд алтан намар 2021 үзэсгэлэн худалдаа зохион багуулагдсан нь малчид ард иргэд өрхийн үйлдвэрлэгчдийг суртчилсан, шинэ санаа, шинэлэг зүйлийг бусдад үлгэрлэсэн арга хэмжээ боллоо.  Цаашид жил бүр болох энэ арга хэмжээнд малчид тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч та бүгдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.