МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАВ.

Залуу малчдыг дэмжих малжуулах хөтөлбөрт хонин толгойд шилжүүлсэнээр 50-200-аас доош толгой малтай, банкны өр зээлгүй,  өөрийн гэсэн өвөлжөө хаваржааны гэрчилгээтэй, 18-45 насны гэр бүлийг хамруулдаг журамтай.

2021 онд 3-р багийн малчин Дамбаренцэнгийн Ганзоригийх  уг төсөлд хамрагдав.  Д.Ганзориг нь  2020 оны мал тооллогоор 191 толгой мал тоолуулсан залуу малчин юм. Д.Ганзоригынд  68 толгой бог малыг 36 сарын дотор хүүгүйгээр эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон болно.  Уг малыг 3-р багийн малчин  П.Очирсүрэнгийнхээс  хургатай хонь-120,0 мян.төг, ишигтэй ямаа-90,0 мян.төг, төлөг-80,0 мян.төг борлон-70,0 -өөр тус тус худалдан авч өгсөн байна.

2020 оноос эхлэн Монгол Витнет төрийн бус байгууллага, Цогь дарьт Мал эмнэлэгтэй хамтран өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхэдтэй өрхүүдэд чиглэн тусламж үзүүлж байна. Энэ  онд 3-р багийн иргэд өрх толгойлсон эх Я.Долгормаа ,  М.Одончимэг ,  4-р багийн иргэн,  өрх толгойлсон эх С.Отгонсүрэн , 4-р багийн иргэн , байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Б.Мөнхбаатар нарын 4 өрхөд  тус бүр нь 600,000 төгрөгний хонь өгсөн байна .