НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүрд сумын Засаг даргын Тамгын газар 2022 оны 11  дүгээр сарын 14-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын 14 албан хаагч өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч боршур гарын авлагаар ханган өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажил болоод салбарын хууль тогтоомжийг сурталчилж ажиллаа.

Мөн нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээнд ирсэн иргэдээс албан хаагч бүр дээр хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллаа.

Уг арга хэмжээтэй сумын соёлын төв хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд шинэ номын үзэсгэлэн гарган уншигчдад шинэ номын танилцуулга мэдээлэл хүргэн  шинээр карт нээж үйлчиллээ.