Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагааг орон даяар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан 16 нас хүч Монгол улсын иргэний үнэмлэх авч буй залуучуудыг оролцуулдаг уламжлалтай. Энэхүү ажлын хүрээнд шинээр 16 нас хүрсэн сурагчдыг андгай өргүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ЕБС-ийн 11 дүгээр ангийн 5 сурагч оролцсон.
Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдад үндсэн хуулийн талаар сургалт мэдээлэл өгөх ажлыг Хууль эрх зүйн мэргэжилтэн, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Наранхүүтэй хамтран Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 28 сурагч оролцлоо.