Аймгийн Засаг даргын 2017 оны а/525 дугаар захирамжаар баталсан “ Төрийн албан хаагчийн сургалт-хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх , төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “ Хүний хөгжлийн шинэ хандлага-оюун бодол бүхнийг шийднэ”, “Жендерийн ойлголт” , “Эрх зүйн ойлголт, нийтийн эрх зүй, захиргааны ерөнхий хуулийн үндсэн асуудлууд” , Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Тогтвортой хөгжлийн зорилт- жендерийн зорилт, жендерийн мэдрэмжтэй сайн засаглал, хүний хөгжлийн шинэ бодлого” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд 80 төрийн албан хаагчид хамрагдлаа. Сургалтыг хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор заасан байна.