Сумын малчдын зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 06 –ны өдөр Бүрд сумын төвд Чадваржсан иргэд Тогтвортой амьжиргаа төсөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. 2019 онд Хөдөө аж ахуй, түүнээс мал аж ахуйн талаар 2019 онд дэвшүүлсэн зорилт , цаашид хийгдэх ажил, Тохижилт ногоон байгууламжийн жилийн ажлын хүрээнд хийх ажлын талаар Засаг дарга Г.Баярмөнх, Мал эмнэлгийн тасгийн 2018 оны тайлан, 2019 оны зорилт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал эмнэлгийн тасгийн дарга Э.Энхманлай, арьс, ширэн түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжууд сургалт хэлэлцүүлэгийг Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн холбооны төлөөлөгч Ц.Болорцэцэг, Малын эмийн зохистой хэрэглээ сэдвээр ВИ.И.ТИ.НЕТ Төрийн бус байгууллагын төлөөлөгч Ганзориг , Нийгмийн даатгалын хуулиар санхүүгийн албаны дарга нар мэдээлэл, сургалт зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 150 гаруй малчин хамрагдлаа. Мөн сумын Засаг даргын нэрэмжит “Хүмүүн эрдэнэ” шагналаар 1-р багийн малчин Г.Цэдэнсодном , 2-р багийн малчин Д.Хасбазар , 3-р багийн малчин Н.Давга , 4-р багийн малчин С.Жамбал , 5-р багийн малчин Ч.Цогбадрах нар шагнагдлаа. Мөн “Таван эрдэнэ” шагналаар 1-р багийн малчин П.Баянмөнх, 2-р багийн малчин , Д.Энхтөр 3-р багийн малчин С.Нацагдорж, 4-р багийн малчин , Б.Цэдэвдорж 5-р багийн малчин Э.Санжаахорол нар шагнагдлаа. Зөвлөгөөний үеэр Монгол ВИ И ТИ НЕТ ТББ малын эмийн худалдаа , суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд ивээн тэтгэж нийт ирсэн малчдын дунд дунд хонжворт сугалаа зохион байгууллаа.
“Малчдын зөвлөгөөн -2019 “-ыг амжилттай зохион байгууллаа.
Сумын малчдын зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 06 –ны өдөр Бүрд сумын төвд Чадваржсан иргэд Тогтвортой амьжиргаа төсөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа.- 2019-05-20
- 825 уншсан
- 1 минут уншина
- 2024-05-27
- 2024-04-02
- 2024-01-03