БАГУУДЫН НЭГДСЭН ХУРАЛ БОЛОН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Багуудын нэгдсэн хурал-Засаг даргын тамгын газрын нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

10 дугаар сарын 11-нд тус суманд багуудын нэгдсэн хурал- Засаг даргын тамгын газрын нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Багуудын нэгдсэн хурлаар :

  1. Отор нүүдийн талаар
  2. Бэлчээр ашиглалтын, худаг ус ашиглалтын, өвөлжөө, хаваржааны журмуудын тухай
  3. Хүнсний аюулгүй байдал,  эрүүл ахуй
  4. Малын тоо, малын чанаржуулах талаар анхаарах асуудал
  5. Аймаг, улсын аварга  малчин шалгаруулах тухай журмын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцүүлж , танилцууллаа. . Тус хуралд 148  малчид оролцлоо. Хуралдаанаар Бэлчээр ашиглалтын журмыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар асуудал оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн засаг даргын Тамгын газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”- зохион байгуулж  ЗДТГ-ын  мэргэжилтнүүд малчид, иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгч, гарын авлага, материал тарааж,  нийт  200 гаран    иргэнд төрийн үйлчилгээг  үзүүллээ.