Гамшгаас хамгаалах команд штабын сургууль 2019 оны 10 дугаар сарын 07-ны 22:00 цагаас 10 дугаар сарын 09-ны өдрийн 08 цаг хүртэл зохион байгуулж, дэлгүүр, шатахуун түгээх станц, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. “Яаралтай цуглар” дохиогоор сумын Онцгой комиссын 27, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 5 бүлэг нийт 71 хүн, 20 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан. Мөн болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгуулж , сумын онцгой комисст 2 цагийн байдал өгч дадлага ажил, шүлхий өвчин гарсан үед ажиллах дууриах үзүүлэх сургууль, сэргээн босголтын ажлаар үлийн цагаан огтоно устгах ажлыг зохион байгуулав. Сумын 2,4,5 дугаар багийн нутаг Хар толгой, Амана булаг, Мандал, Үзүүр хавтгай, шарлин зэрэг газруудад 15 техник хэрэгсэл, 10 бүлэг 3 чиглэлд нийт 94 хүн хүн ажиллаж 10877 га газар огтоно устгалыг зохион байгуулахаар төлөвлөснөөс үлийн цагаан огтонотой тэмцэх ажилд гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 35 томилгоожсон иргэд, мөн малчид 30 бүгд 65 хүн, 11 портер, дук машин зэрэг техник, 1 тн-ын усны сав 7 ш, 40 хүрз, шуудай, цохиур, 1500 ш ус ундааны сав , үлий цөмлөгч 3, утагч 3, мотоцикл 5 дайчилагдан ажиллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах гамшгаас хамгаалах бэлэн бай сургалтыг Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ЕБС-ийн сурагчид сайн дурын иргэд нийт 363 хүнд Гамшгаас хамгаалах “БЭЛЭН БАЙ” багц хичээлээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх , гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвээр нийт 6 цагийн танхимын сургалт зохион байгуулсан.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилалт 10 дугаар сарын 09-ны өдрийн 08 цагт дуусч, сумын засаг даргын а/103 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан.
Команд штабын сургууль зохион байгуулахад сумын засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1200000 төгрөг, оготно устгахад зориулан аймгийн төсвөөс 4940750 төгрөг бүгд 6140750 төгрөг зарцуулсан. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 90%-ийн үнэлгээтэй зохион байгууллаа.
Тамгын газрын дарга Б.Гачмаа