ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Төрийн захиргаа удирдлагын салбарт:

Сумын Засаг даргын А/15 дугаар захирамжаар хууль эрх зүйн сургалтын төлөвлөгөөг батлуулан эрх зүйн сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Сумын Засаг даргын а/22 дугаар захирамжаар Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүд болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамжаар батлагдсан дэд хөтөлбөрүүдийг холбогдох албад болон мэргэжилтнүүдэд хариуцуулж албан тоотын хамт хүргүүлсэн. Засаг даргын а/24 дүгээр захирамжаар Засаг даргын зөвлөлийг шинэчлэн байгуулж, зөвлөлийн ажиллах журам, хуралдааны дэгийг шинээр баталсан.

Хүнс хөдөө аж ахуй байгаль орчны  салбарт:

Мал аж ахуйн чиглэлээр: Баянхонгор, Өвөрхангай аймгийн баруун сумдуудаас отроор нүүж яваа малчдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. Нийт 120 суурь отрын малд хяналт хийж зөрчлийг дутагдлыг арилгаж ажииллаа. Мал эмнэлгийн цахим  системд шимэгчтэх болон халдварт, халдваргүйтгэлийн гүйцэтгэлийг хянаж системд бүрэн оруулж баталгаажуулсан. Сумын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч байгаа отрын машрутын дагуу  хаясан малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, Багийн Засаг дарга нарт хугацаатай албан шаардлага хүргүүлж хэрэгжилтийг  ханган ажиллаж байна. Сумын онцгой коммисын шийдвэрээр худалдаа үйлчилгээний газрууд, төсөвт байгуулагуудын газрыг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2021 оны нэгдсэн төлөвлөгөөг баталуулсан. Суманд байгаа малчид болон сумаас гадны аймаг суманд отроор яваа малчдын судалгааг гаргаж холбогдох байгуулагуудад хүргүүлсэн.

Сумын Засаг даргын А/23дугаар захирамжаар дэлхийн банкны  санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд малчин өрхүүдэд тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн байгуулан, тэжээл тараах ажлыг зохион байгуулж  тус ажил  80%-тай байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай Засаг даргын а/27 дугаар захирамж гаргуулан ажиллаж байна. 3 дугаар сарын байдлаар том малын зүй бус хорогдол 2357 гарсан бөгөөд төлөлсөн хээлтэгч 2471 толгой буюу мал төллөлт 30 хувьтай байна.

Байгаль орчны чиглэлээр: Сумын Засаг даргын А/21 дүгээр захирамжаар Ар хөшөөтийн 4 дүгээр багийн нутаг Сант хайрханд чонын үргээлэг хийсэн. Засаг даргын А/26 дугаар захиражаар сэг зэм устгах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Хүнсний чиглэлээр: Хүнсний нөөцийн мэдээ долоо хоног бүрийн 1, 4 өдөр гаргаж өгч байна.  Сүүлийн 7 хоногийн мэдээгээр Гурил 7тн, будаа 5тн, элсэн чихэр 2тн, ургамлын тос 300кг, шингэн сүү 100л, хуурай сүү 60кг, төмс 400кг, лууван 50кг, нөөшилсөн мах 50кг, өндөг 500ш, гурилан бүтээгдэхүүн 300кг байна. Ахуй үйлчилгээ, Жижиг дунд үйлдвэрийн судалгааг гаргаж холбогдох дээд газарт хүргүүлсэн.  

Газрын харилцаа хот байгуулалтын салбарт:

ГЗБГЗГ-ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан ”Улсын хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх үйл ажилгааны төлөвлөгөө ” батлагдан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дээрх төлөвлөгөөний дагуу хаягийн мэдээллийн системийг ашиглан зам, гудамж талбай, нэгж талбар, үл хөдлөх хөрөнгийн  хаяг, нэр, дугаар олгох, засварлах ажлыг сумын хэмжээнд гүйцэтгэн ажиллаж байна. Шинээр газар эзэмших хүсэлтэй 3 иргэний өргөдөл хүлээн авч бүртгэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтэй 2 нэгж талбарыг өргөдлийн дагуу шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгосон. Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/28 тоот захирамжаар Сумын газарзүйн нэрийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, нэрийн зөвлөлийг хуралдуулан багийн нэрийг авч хэлэлцсэн. Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/109, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 97, 03 дугаар сарын 03-ны өдрийн 104 тоот албан бичгийг Сумын ИТХурлын 03 дугаар 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.

Улсын бүртгэлийн салбарт:

Энэ сарын байдлаар шинээр төрсөн хүүхэд- 1, нас баралт -2, шилжин ирсэн-1 иргэн, шинэчилсэн бүртгэлд –7 иргэн бүртгүүлсэн бөгөөд цахим нэмлэх шинээр -11 иргэнд олгож ажиллаа. Мөн иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн -5, Иргэний улсын бүртгэлийн лавлагаа 3 хүссэн Нийт19өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Нийгмийн хамгааллын салбарт:

Нийгмийн даатгалын чиглэлээр: 2021 оны 3-р сард нийт 504 иргэнд  180828800 төгрөгийн тэтгэвэрийг олгож ажилласан. Үүнээс өндөр насны тэтгэвэрийг 432, тахир дутуугийн тэтгэвэрийг 64, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 7 иргэнд олгосон байна. Нийгмийн даатгалын тэтгэмжийг нийт 7 иргэнд олгосноос ХЧТА-н тэтгэмжийг 1 иргэнд, ЖАТ –н тэтгэмжийг 1 иргэнд, Оршуулгын тэтгэмж-2 иргэнд, Ажилгүйдлийн тэтгэмжийг 3 иргэнд олгож ажиллаа. Өндөр насны тэтгэврийн шилжилт хөдөлгөөний өргөдөл 1 хүлээн авч шийдвэрлэсэн. 2017 оноос хойш Хүүхэдээр Өндөр насны тэтгэврт орсон иргэдийн хувийн хэргийн тооллогыг хийсэн. 15 иргэн Эрүүл мэндийн даатгалаа төлсөнийг баталгаажуулж ажиллаа. Суманд үйл ажиллагаа явуулдаг 16-н ААНэгжийн тайланг авч нэгтгэн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн.Нийгмийн халамжийн чиглэлээр: 1 ахмад настанг шинээр асаргаанд оруулсан. 3-р сарын халамжийн үйлчилгээ авагчдын олголтын жагсаалтыг гарган дээд шатны байгууллагад хүргүүлсэн. 2 ахмад настны асаргааг сунгасан. 1 ХБИргэний асаргааг сунгасан. 1 тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоож нийт 5 иргэний өргөдлийг цаасаар хүлээж аван ажиллаа.

Санхүү эдийн засгийн салбарт:

Татварын чиглэлээр: 2021 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар орон нутгийн орлого Хувь хүний орлогын албан татварт 187.1мян төг, Улсын тэмдэгтийн хураамжид 27.4мян төг, Газрын төлбөрт 3.7мян төг Суутгагчийн 10%-ийн татварт 193.0мян төг, хог хаягдлын хураамжид 1057.1мян төг, Хүү торгуульд 874.7мян төг нийт 2339.8мян төгрөг төвлөрүүлээд байна.

Татварын удирдлагын нэгдсэн системийн шинэчлэлийн хүрээнд Өвөрхангай аймгийн хэмжээний 123 иргэний Аж ахуй эрхэлсэн болон хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын тайланг хянан, процесс ажиллагаа явуулж шаардлага хангасан тайлангуудыг хүлээн авч нэгтгэлийг холбогдох газарт хүргүүллээ. 3 дугаар сард утсаар 59 иргэнд, биечлэн 28 иргэнд татварын зөвлөгөө өгсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч 4 ААН, 1 иргэний тайланг хуулийн хугацаанд гаргаж тайлангийн ирцийг 100% хангаж ажилласан. И-баримтын нэвтрэх нэр нууц үгээ мартсан 6 иргэний мэдээллийг хариуцсан байцаагчид хандан шинэчилж өгсөн, 2020 оны жилийн эцсийн хоцорсон тайлан тушаах 4 хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн.

Санхүүгийн чиглэлээр: Төрийн болон орон нутгын өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулан дарга, нарийн бичиг, болон гишүүдийг томилж ажиллав. ЕБС-ийн хоолны материал, Үдийн цай хөтөлбөрийн хоолны материал, Цэцэрлэгийн хоолны материал  худалдан авах, Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний тендерийг цахимаар зарлав.

Сумын засаг даргын А/29 захирамжаар ЗДТГ, ИТХ, Багийн шатахуун худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хороог байгуулан техникийн тодорхойлолт боловсруулах шатандаа явж байна.Сумын засаг даргын А/30 захирамжаар Эрүүл мэндийн төвийн шатахуун худалдан авах тендерийн үнэлгээний хороог байгуулан техникийн тодорхойлолт боловсруулах шатандаа явж байна. Сумын өвс тэжээлийн авлагыг барагдуулах ажлын хүрээнд 362000 төгрөгийг эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлэв. Төрийн сангийн өдөр тутмын  ажил гүйлгээг хянан баталгаажуулж ажиллав.

Батлан хамгаалах,  онцгой байдлын салбарт:

3-р дугаар сарын 14-15-ны хүчтэй шороон шуурганы улмаас гэр нь нурсан гэсэн дуудлага өгсөн 6 өрх айлаар орж эвдэрч хэмхэрсэн зүйлийн  жагсаалт гаргаж , үнэлгээг тогтоов. Шуурганд мал нь уруудсан 1 дуудлагыг хүлээн авч , ажлын хэсэг томилон ажиллуулав. Хархорин сум дах онугой байдлын хэлтсийн даргын батласан удирдамжийн дагуу Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгаж, арга зүйн зөвлөгөө өглөө. Covid.uvurkhangai.gov.mn линкээр албан байгууллагуудад орж ирж байгаа иргэдийн бүртгэлийг 9 байгууллага хийж байна. Улаанбаатар хотоос ирсэн гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Боловсролын салбарт:

Ерөнхий боловсролын сургууль: БШУЯ-ны 2021 оны 02-р сарын 21 нд А/58 тушаалын дагуу Танхимын хичээл 3-р сарын 1 -нээс бага анги математик, монгол хэл, дунд анги математик, монгол хэл, физик, биологи, хими, ахлах анги математик монгол хэл, сонгон судлах 3 хүртэлх хичээл гэсэн агуулгаар хичээлийн хуваарь гарган долоо хоногт 4-6 цагаар хичээллэж эхэллээ. БСМС-ийн Сэтгэл ханамжийн судалгаанд 23 багш, ажилчид бүрэн хамрагдав. "Сургалт, судалгаанд суурилсан боловсролын үйлчилгээг дэмжих зорилтот жил"-ийн онлайн нээлтийн үйл ажиллагаанд хамт олноороо бүрэн хамрагдан оролцов. Сургуулийн эмчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж М. Долгорсүрэн эмчийн орон тоонд ажиллав. 2020-2021 оны хичээлийн жилийн бүрэн дунд боловсрол эзэзмшигдийн ЭЕШ бүртгэлийг 3-р сарын 12 ноос эхлэн зохион байгуулж  88,8 % бүртгүүллээ. Төгсөх ангийн сурагчдын сурлага хүмүүжил төлөвшлийн талаар багш нарын зөвлөгөөний хурлыг хийв. Дотуур байрны орчин нөхцөл, сурлагаь хүмүүжил, төлөвшлийн талаар сургуулийн удирдлагууд дотуур байрны багш ажилчид, сурагчидтай хамтарсан хурал хийв. БСУГ, аймгийн ЭМГ-ын удирдамжийн дагуу охидын үзлэгийг зохион байгуулж 8-12-р ангийн 65 охидоос 64 охид хамрагдаж 98.4% хамрагдав. “Би жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяны хүрээнд:

Эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж, биеийн өндөр жин, даралтыг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв. “Харуцлагатай жолооч” зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмж өгөв. “ Эрүүл биед саруул ухаан оршино” челенжид нэгдэн дасгал хөдөлгөөнийг багш Б. Солонгоо зааж, сургуулийн  чат группт багш нарт хүргэв. Эв Эе клуб байгуулан Логоны уралдаан зарлаж, шагнаж урамшуулав. Шагайн харвааны тэмцээн явуулав. 6. Байгууллагын эрчүүдийн зурагтай прем логог цахим сүлжээнд байршуулан, давалгаанд нэгдэв. Сургуулийн сурагчдад цэрэг эх орнч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Бүрд сумаас энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэрэг дайчид, офецерууд”-ыг алдаршуулах үйл ажиллагаа мэдээлэл бэлтгэн, сум, сургуулийн цахим хуудсанд байршуулав. БСУГ-ын Онлайн хурал          Захирал, сургалтын менежер, эмчийн хамт хуралд оролцож, цаг үеийн байдлаар хурал хийв. БСУГ- аас зохион байгуулсан Дотуур байрны багш нарын сургалтад С. Хишигт  оролцов

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Байгууллагын гадаах орчинг 2 удаа цэвэрлэж ачуулсан, доторх орчин, анги, танхимын ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр тогтмол цагаар хийж байна. Цэцэрлэгийн өрөө тасалгаа танхимуудад ариутгал хийж  агаар сэлгэлт 2 цаг тутамд хийж байна.

Гал тогооны ариутгал халдваргүйтгэлийг тогтмол цагт хийж хүүхдийн аяга тавгийг содын уусмалаар 3 дамжлагаар угааж ариутгах шарах шүүгээнд хийж ариутгаж байна. 7 хоног бүрийн 5 дахь өдөр хүүхэд тарсны дараа БШУЯ-аас ирсэн ариутгалын бодисоор анги танхим, гадаах орчинг ариутгалаа. Байгууллагын ДХЗ нь төлөвлөгөөний дагуу байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт шалгалт хийж 14 хоног тутамд үнэлгээ дүгнэлтийг өгч удирдлагад танилцуулж гарсан зөрчлийг арилгуулж шаардлага тавьж ажиллаа.

Мэдээлэл, сургалт: Байгууллагын мэдээллийн цаг 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион бөайгуулагдаж байна. Үүний дагуу багш ажилчдын дотоод цуглаан 3 удаа, ЗАН-ийн хурал 3 удаа зохион байгууллаа. Эрхлэгч Сумын ЗДЗ-ийн хуралд 1 удаа суусан. Аймгийн онцгой байдлын газраас ирсэн урьдчилсан бэлэн байдлын цуглаанд оролцов.  БСУГ-ын хичээл үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулсан цахим хуралд эрхлэгч хамрагдав. БШУЯ-аас зохион байгуулсан удирдлагуудын цахим хуралд багш Мөнхжаргал, эрхлэгч нар хамрагдав. БСУГ-ын зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаа цахимаар болж сургалтанд ЗАН, эрхлэгч хамрагдав. БШУЯ-аас зохион байгуулсан хувилбарт сургалтын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээлэлд эрхлэгч хамрагдав. Цаг үеийн болон бусад мэдээ мэдээллийг байгууллагын грүп хаягаар тухай бүр мэдээллэж байна.

Хичээл зохион байгуулалт, үйл ажиллагаа:

3-р сарын 01-ны өдрөөс эхлэн БШУСайдын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/58 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт Хүүхдийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журмын дагуу хүүхдээ хүлээн авч үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Журмын дагуу гадны иргэн байгууллагад нэвтрүүлэхгүй, хүүхэд, багш ажилтаны халууныг хэмжиж гарыг ариутган нэвтрүүлж байна. Байгууллагад нэвтрүүлэхдээ тусгай праграмм дээр регистрын дугаараа бүртгэж байна. Хүүхдийн хоолны бараа матераилыг сумын төвийн аж ахуйн нэгжээс хангаж байна. Хүнсний аюулгүй байдлыг ханган чанартай зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Хүнсний тендэр зарлагдсан байгаа. Өдөр бүр БСУГ-т шийтээр хүүхдийн ирц бүртгэн хүргүүлж байна. Анги бүлгийн хичээл сургалт хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хүүхдийн хоцрогдол арилгах, давталтаар өдрийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.

Судалгаа, мэдээ тоот, хяналт шалгалт:

БШУЯ-аас зохион байгуулж буй Хувилбарт сургалт зохион байгуулсан хяналт шинжилгээ үнэлгээнд ӨВ аймгаас 5 сумын цэцэрлэг хамрагдахаас манай байгууллага сонгогдон хамрагдаж сумын засаг даргын тоотын дагуу цахимаар болон цаасаар үнэлгээ дүгнэлтийг БСУГ-т  хүргүүллээ. БШУЯ-аас праграммаар авч байгаа судалгаанд 1 удирдлага 6 багш хамрагдсан. БСУГ-аас авсан судалгаа бүрийг цаг тухайд нь өглөө.

Эрүүл мэнд:

Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа зөвлөмж мэдээллийг багш, ажилтан бүр эцэг эх асран хамгаалагч, хүүхдэд тогтмол цахимаар болон утасаар хүргэж мэдээллэж байна. Хүүхдийн өсөлт хөгжлийн судалгааг тогооч, багш нартай хамтран хийлээ. Маск тогтмол зүүж, гараа тогтмол угааж, ариутгах, хоорондоо зайгаа барьж байхыг хүүхэд, эцэг эх, хамт олноороо мөрдөн ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт

Хөдөөгийн  багийн 4 эмч  жирэмсэн болон 0-5 насны хүүхэд архаг хууч өвчтэй, ахмад настан, ХБИ иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, сар болгон гэрийн эргэлтийг хийж байна. 2-р сард  багийн эмч нар  гэриийн идвэхтэй хяналтаар  22  хүнд  үзлэг хийж, 3-н  жирэмсэн эхийг хяналтан авсан байна.  АД,ЧШ-ийн үзлэгт 18-100 насны 76 хүн үзлэгт хамруулж, Артерийн гипертензийн эрсдлийн үнэлгээ өндөр ирэгдийг их эмчийн үзлэгт хамруулан эмчилэн эрүүлжүүлж байна.

Мөн  сар болгон өдрийн эмчилгээ ,  гэрийн эргэлтээр  сувилахуйн тусламж үйлчилгээг   үзүүлж байна.  Багийн эмч нар шаардлагатай иргэдийг их эмч нарт  үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.  Их эмч нар 79  үзлэг  хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Ирсэн түргэн тусламжийн дуудлаганд  эрэмбэлэн ангилалт хийж  түргэн тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Энэ сард нийт 23 түргэн тусламжийн дуудлага ирсэнээс 15 алсын дуудлага ирсэн.  Мөн эрүүл мэндийн төвийн \Бүрд эрүүл мэндийн төв / facebook  хаягыг ажиллуулж ард иргэдэд сэрэмжлүүлэг эрүүл мэндийн мэдээ мэдээллийг байнга байршуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн төвд  дуудлага хүлээн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх утас / 89895365/   байршуулан 24 цагаар   ажиллуулж байна.

Өглөө  бүр эрүүл мэндийн  газарт сургалт, сурталчилгааны ажлын мэдээ, Эмнэлгийн бэлэн байдлын дэмжлэгт хяналтын мэдээ, Халдваргүйтгэлийн мэдээг 09-10 цагт өгч, өдөр 16-17 цагт тагнуулын газарт  томуу томуу төст өвчний мэдээ, өглөө  07-08  цагт  Эрүүл мэндийн хөгжлийн төвд  мэдээг тус тус өгч байна. Эрүүл мэндийн төв  нь үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна.

Үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг улавчаар хангаж байна. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлуулан эмнэлэгийн эмч ажилчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн  бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар зөвлөгөө, зөвлөмжийг эмнэлгийн коридорт  ТВ –ээр тогтмол явуулж байна

Эрүүл мэндийн төвийн нөөцөд 37 ширхэг ус нэвтэрдэггүй комбинзон, 5 ширхэг  нүдний шил, 35  ширхэг N95 маск, 6 ширхэг усны гутал,  30 ширхэг вирусийн эсрэг эм, санитол 3л,  5 литр спирт, Нүүрний хамгаалалт-5  ширхэг , цогцос уут -3ш, 1000ш маск , 250 ширхэг нэг удаагийн бээлийний нөөцтэй байна.

Аймгийн эрүүл мэндийн газраас цахим хурал зөвөлгөө, сургалтыг тогтмол хийж байна. Энэ сард эрүүл мэндийн төвд нийт 20 иргэн хэвтэн эмчлүүлж эрүүл мэндийн ахнан шатны тусламж үйлчилгээг авсан байна.  КОВИД-19 –ээс урьдчилан сэргийлэх  зорилгоор УБ хотоос ирсэн иргэдийг гэрийн   7 хоногийн тусгаарлалтад нийт 29 хүн байна. Коронавирус  илрүүлэх шинжилгээнд  хамрагдсан  иргэд байхгүй байна. Эрүүл мэндийн төв үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 604,8м2 талбайд цэвэрлэгээ халдваргүйтгэлийг өдөрт 2- 3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж байна.  Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дадлагыг өдөр бүр хийх байгаа бөгөөд бүртгэлийн хуудсыг хөтөлж байна.

ЗАСАГ ДАРГЫ.Н ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА