Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийн хүрээнд тус сум онлайн сүлжээнд холбогдсон. Түүнчлэн Койка-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ‘’Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл’’-ийн хүрээнд компьютер принтер гэх гэт иж бүрэн техник хэрэгслийг хүлээн авлаа . Ингэснээр сумын иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай , харъяалал харгалзахгүйгээр авах нөхцөл бүрдсэн.
2021 оны байдлаар төрсний бүртгэл-35, эцэг тогтоосний бүртгэл -2, гэрлэсний бүртгэл-7, нас барсны бүртгэл-12, шилжин ирсний бүртгэл-30, иргэний үнэмлэх олголт-116, иргэний шинэчилсэн бүртгэл 78, иргэний улсын бүртгэлийн лавлагаа- 50, иргэний үнэмлэх дахин авалт -23, газар өмчлөх эрхийн улсын бүртгэл-2 иргэн тус тус бүртгэлд хамруулж нийт 355 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 2005-2007 оны 138 хүүхдийн мэдээллийг санд шалгаж зөрчилтэй 5 иргэний бүртгэлийн зөрчлийг арилгав.