Төрийн захиргаа, удирдлагын салбарт:
Сумын засаг даргын үйл ажиллагааны 19, боловсон хүчний 5 захирамж гарсан байна. Авилгатай тэмцэх газарт шинээр томиогдох 3 албан хаагчийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан байна. Засаг дарга болон байгууллагын дарга нарын ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг цахим системд цаг тухайд нь бүртгэж байна.
Хүнс , хөдөө аж ахуйн салбарт
Мал аж ахуйн салбар Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн мэдээг 7 хоног бүр мэдээллэж байна. Өнөөдрийн байдлаар өвс 270тн, гар тэжээл 325тн бэлтгэгдээд байгаа юм. Битүү хөнгөлгөөний аргаар хөнгөлсөн ..... хурганд 2021.09.13-нд хяналтын жингэнэлт хийхэд 36,3кг татаж байна. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй малын ээмэгжүүлэлтийн аянд бог малын 20023ширхэг, бод малын 100 ширхэг ээмгийг захиалж авсан ба одоогоор 285 богийг хээлтүүлэгчдэд зүүж эхлээд байна.Мөн Булган аймгийн Дашинчилэнгийн отрын бүсэд өвөлжих малчдын судалгааг авсан ба 36 малчин өрх бүртгэгдээд байна.
Мал эмнэлэг
1. Бруцеллёзын вакцинжуулалтын төлөвлөгөө гаргасан.Бруцеллёзын вакцинжуулалт 2 МЭҮН 95% тай хийгдсэн вакцины материал бүрдүүлэлтийн ажил хийгдэж байна.
2.Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, туулгалтын хяналт тавьж ажилласан угаалга сумын хэмжээнд 80% гүйцэтгэлтэй байна.
3.Сумын хэмжээнд балцруу өвчний тандалтын ажлаар хөдөөгүүр 3 удаа тойрч ажилласан.Шүлхий өвчний урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилласан.
4.Сумын отрын малчдын судалгааг гаргасан.Утсаар холбогдож шүлхий цэцэг өвчний дархлаажуулалтын ажилд хамрагдаж байгаа эсэхэд тандалт хийсэн.
5.Малд эрт илрүүлгийн үзлэг хийгдэж 45 өрхийн 900 толгой малд хамрагдаж эрсдлийн зэргийг тогтоож ажилласан.
6.Суманд хамгаалалтын бүс болгон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээр 111400 толгой мал дархлаажуулалтанд хамрагдах гэж байна төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.
7.Сум дайран өнгөрч буй отрын малд үзлэг шинжилгээ хийсэн .
8.Хээлтүүлэгч малын бруцеллёзын шинжилгээнд 866 толгой хуц, ухна, 50 толгой бух хамрагдсан.
Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл
7 хоногийн нэг дэх өдөр бүр 10 цагаас Хүнс хөдөө аж ахуйн газарт сум хөгжүүлэх сангийн зээлээ тэглэсэн болон явцын хэвийн зээлтэй иргэдийн мэдээллийг дамжуулж монгол банкны зэлийн нэгдсэн санд нэгтгүүлж байна.
Долоо хоног бүр ургац хураалтын явцын мэдээг аймгийн ХХААГ-т нэгтгүүлж байна.
Бүрд сум Хөдөө аж ахуйг дэмжих зорилтод жил 2021 фейсбүк группд 4-5 мэдээллийг 2-3 давтамжтайгаар нийтэллээ.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналт, Стандарчлал хэмжил зүйн албанаас сумын хүнсний дэлгүүрүүдэд адистачлал хийсэн шалгалттай хамтран ажиллаа.
Сум 2019,2020 оны төмс хүнсний ногоо тариалалтын багийн судалгаа, газрын харилцааны судалгааг ХАА газарт гаргаж өглөө.
Нийгмийн хамгааллын салбарт:
Нийгмийн халамжийн сангаас 2 ахмад настанг асаргаанд оруулж, харъяалалгүй ахмад настны судалгааг гаргаж, халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчидын олголтыг гарган дээд шатны байгууллагад хүргүүлсэн байна. Насны хишиг, алдарт эхийн одон авч буй иргэдийг e-halamj.mn праграмм дээр данс холбон ажилласан , мөн 15 иргэний өргөдөл хүлээн авч шийдвэрлэн ажиллаад байна
Газрын харилцаа хот байгуулалтын салбарт:
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтэй 1 нэгж талбарыг өргөдөлийн дагуу шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж гэрээ гэрчилгээ олгосон.
Сумын хэмжээнд фотомониторнгийн ажлын хээрийн судалгааны ажлыг 8 дугаар сарын эхний 10 хоногт хийж гүйцэтгэн суурин боловсруулалтын ажлыг 9 дүгээр сарын эхний 7 хоногт хийж гүйцэтгэн мэдээг Egazargov.mn сайтад бүрэн оруулан тайланг ГХБХБГазарт хүргүүлэн нэтгүүлсэн.
2022 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх хашааны газрын төлөвлөгөөг 11 сард засгийн газрын хуралдаанаар батлуулахаар төлөвлөж байгаа тул тухайн онд олгох газрыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар 9 дүгээр сарын 23-нд хэлэлцүүлэхээр иргэдээс санал аван төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчинтай хилийн цэсийн маргаантай 1 өрхөд очин хилийн цэсийн талаар мэдээлэл хүргэлээ. .Шинээр 7 Өвөлжөө, Хаваржааны газрын гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлж Э-дугаар авч гэрчилгээг шинэчлэн олгосон. Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Баян-Өндөр сумын мэргэжилтнүүдтэй хамтран туул голын сав газарт хамаарах гол мөрний хилийн заагийг тодруулан ажиллсан. Мөн ГХБХБГазараас ирсэн судалгааг цаг тухайд нь гарган шийдвэрлэн ажиллаж байна.
Улсын бүртгэлийн салбарт:
Шинээр төрсөн хүүхэд- 10
нас баралт -4
гэрлэсний бүртгэлд- 2
шилжин ирсэн- 5
шинэчилсэн бүртгэлд – 24
олгосон үнэмлэх шинээр - 36
Иргэний үнэмлэх дахин олголт -5
Иргэний улсын бүртгэлийн лавлагаа- 5
Санхүүгийн салбарт:
Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн сангийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн наадмын талбайн ажлыг хүлээж авлаа. Мөн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх “Хүүхдийн тоглоомын талбай барих” , “Спорт заал, Соёлын төвийн барилгын халаалтын шугамыг засварлах”, “ Хуучин халуун усны барилгын бохир усны шугам, халаалтын засварлах” зэрэг ажлуудын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулав.
Татвар 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 24-ний байдлаар орон нутгийн орлого Хувь хүний орлогын албан татварт 4635.1мян төг, Суутгагчийн 10%-ийн татварт 258.1мян төг, Газрын төлбөрт 110,2 мян төг, Улсын тэмдэгтийн хураамжид 351.5мян төг, Галт зэвсгийн албан татварт 60.0мян төг, Агнуурын нөөцийн төлбөрт 273024.5мян төг, Хадгаламжийн хүүгийн орлогод 11497.4мян төг, Хүү торгуульд 7820.5мян төгрөг тус тус төвлөрүүлээд байна. Аймгийн төсөв Суутганд 12192.5мян төг, Үл хөдлөхийн албан татварт 400.0мян төг, Авто тээвэр өөрөө яьагч хэрэгслийн албан татварт 1443.7мян төг газрын төлбөрт 387.0мян төг, Улсын төсөв ААНОАТатварт 194.7.0мян төг, НӨАТатварт 400.мян төг тус тус төвлөрүүлж нийт өссөн дүнгээр улс аймаг орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө давж биелсэн байна.
08 дугаар тус суманд авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн үзлэг оношлогоо болж 156 тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаж үзлэгийн үеэр 1443.7мян төгрөгийн татвар хурааж олон жил үзлэг оношлогоонд хамрагдаагүй 16 тээврийн хэрэгслийн өр төлбөр тооцоог бүрэн барагдуулж газар дээр нь хасалт хийлгэсэн.
2021 оны хагас жилийн тайлан Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан гаргагч 21 Аж ахуй нэгжийн тайлан, Суутгагчийн хувь хүн, хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан албан татварын 4 тайлан, 6,7,8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч 4 аж ахуй нэгж, 1 иргэний тайлангуудыг тус тус хуулийн хугацаанд гаргаж илгээн 2021 оны 2 дугаар улирлын тайлангийн ирцийг 100% хангаж ажилласан.
АЖЛЫН ЖАГСААЛТЫГ ХЯНАСАН:
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ГАЧМАА
НЭГТГЭСЭН:
АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН Б.ГАНЧИМЭГ