Төрийн захиргаа удирдлагын салбарт:
Сумын засаг даргын а/11 дүгээр захирамжаар 2 дугаар багийн уяач Э.Сэлэнгэ, 2 дугаар багийн уяач Т.Энхболд, 1 дүгээр багийн уяач Ц.Батбаяр, 4 дүгээр багийн уяач Н.Эрдэнэтунгалаг нэрт сумын алдарт уяач цол олголоо.
Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтанд давхардсан тоогоор 5 байгууллагын нийт 102 албан хаагч хамрагдаад байна. ХНУМТ-д системд төрийн 6 байгууллага албан хаагчдынхаа мэдээллийг бүрэн оруулав. Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Г.Солонго төрийн албан хаагчийн тангараг өргөв.
Хүнс хөдөө аж ахуй байгаль орчны салбарт:
Мал аж ахуйн чиглэлээр: Шүлхий галзуу өвчний тандалт, үзлэгийн ажил 2,4,1 дүгээр багийн өрхүүдээр хийгдсэн. 2023 оны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 9 нэр төрлийн вакцины захиалгыг Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Ерөнхий боловсролын сургууль үдийн цай, болон дотуур байрны хүүхдүүдийн хүнсэнд хэргэлж байгаа мах, мөн сургуулийн өмнөх байгууллагын хүнсэнд хэрэглэж байгаа махыг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Отор нүүдэл шилжилт хөдөлгөөний судалгааг гарган үзлэг шинжилгээ хийж ажилласан. Шимэгчтэх өвчний төлөвлөгөөг боловсруулсан. Шүлхий ,Бог малын мялзан өвчний тандалт шинжилгээ хийгдсэн.
Хүнсний чиглэлээр: Хүнсний нөөцийн мэдээ долоо хоногийн 1 дэхь өдөр бүр авч холбогдох дээд байгууллагад хүргүүлж байна. Тус сумын хувьд 2022 оны 02 сарын 21 байдлаар гурил 10тн, гоймон 0,101тн, будаа 7тн, ургамлын тос 5 тн, төмс 1,23тн, давс 0,08тн, элсэн чихэр 3,05тн, цэвэр ус 0,287тн, сүү шингэн 0,112тн, хуурай 0,09 тн, өндөг 730ш байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн зөрчилтэй эвлэрэн зуучлах гэрээ дууссан 1 иргэнийг шийдвэр гүйцэтгэх албанд, явцын хугацаа хэтрэлттэй 2 иргэнийг прокурорт, гэрээний хугацаа дууссан, хаягийн зөрчилтэй 2 иргэнийг прокурорт, маргаантай 2, нэмэлтээр 3 иргэний материалыг авлигатай тэмцэх газрын шаардаснаар нотлох баримт бүрдүүлж өгөөд байна.
Байгаль орчин, газрын харилцаа хот байгуулалтын салбарт:
Агаарын бохирдлын судалгаанд сумын төвийн 182 өрх , 1 аж ахуйн нэгж хамрагдав.Сумын засаг даргын а/08 тоот захирамжаар 2 дугаар багт 480м2, 3-р багт 480м2 газрыг тус бүр холбоо мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар Мобиком корпорацид 5 жилийн хугацаатай ашиглуулхаар шийдвэрлэсэн. Мөн а/09 тоот захирамжаар Их монгол хороололд 613м2 газрыг Г.Батболд-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлхээр шийдвэрлэсэн. Мөн а/10 тоот захирамжаар 1 дүгээр багийн салхитын хүрэн чулууний өвөлжөө, хаваржааны зориулалтай газрыг 23 жилийн хугацаатайгаар эрх шилжүүлсэн. Мөн а/13 тоот захирамжаар хүсэлт гаргасан 18 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн.
Улсын бүртгэлийн салбарт:
02 сарын байдлаар 60 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж , 45 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:Шинээр төрсөн хүүхэд- 6, нас баралт -1, Хүүхэд үрчилсний бүртгэл-1, Эцэг тогтоосны бүртгэл-1, гэрлэсний бүртгэлд-3, шилжин ирсэн- 3, шинэчилсэн бүртгэлд – 12, олгосон үнэмлэх шинээр - 15, Иргэний үнэмлэх дахин олголт -2, Иргэний улсын бүртгэлийн лавлагаа- 15, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэчилгээ-1
Нийгмийн хамгааллын салбарт:
Нийгмийн даатгалын чиглэлээр: Нийт 501 иргэнд өндөр насны тэтгэвэр олгосоноос өндөр насны- 435 иргэнд 338,554,350 мянган төгрөг өндөр насны нэмэгдэл 75 иргэнд 3,750,000 мянган төгрөг тахир дутуугийн-58 иргэнд 24,600,000 мянган төгрөг болон тэжээгчээ алдсаны-7 иргэнд 3100,000 төгрөг цэргийн өндөр насны 634,256 төгрөг олгосон нийт 370,638,606 төгрөгийн тэтгэвэр тавьж олгосон.
Шинээр 2иргэн малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 1 иргэн шинээр Сайн дурын даатгалд хамрагдсан, 16-н аж ахуйн нэгжийн тайланг авч хэлтэст явуулсан. ХЧТА-н тэтгэмжийг материалыг 1 иргэний хүлээн авч холбогдох дээд байгууллагад уламжилж ажиллаа. Тахир дутуугын тэтгэвэр авдаг 1 иргэний дэвтэрийг сунгасан, 1 иргэний тэтгэвэр сунгагдахаар явуулсан
Жиржмсэн амаржсаны тэтгэмжийг 1 иргэнд 2,316,486 төгрөг олгосон. Өндөр насны тэтгэврийн шилжилт хөдөлгөөний өргөдөл 1 иргэнээс ирснийг шийдвэрлэсэн. Ажилгүйдлийн тэтгэмж -4 иргэнд 1,553,911 мян төгрөг олгосон. Эрүүл мэндийн даатгал 19 иргэн шимтгэлээ төлж нийт 723,600 төгрөг төвлөрүүлүүлээд байна.
Нийгмийн халамжийн чиглэлээр: 2 ахмад настанг асаргаанд оруулсан, 2-р сарын олголтын жагсаалтыг тулган дээд шатны байгууллагад хүргүүлсэн, 60 нас хүрээд НД-ын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 1 ахмад настны тэтгэвэрийг тогтоосон байна.
Санхүү эдийн засгийн салбарт:
Татварын чиглэлээр: 2 дугаар сарын 23-ны байдлаар Орон нутгийн төсөв Суутган-1 татварт 677.3 мян төг, Суутгагчын 10% татварт 170.0 мян төг, Хувь хүний орлогын албан татварт 938.3 мян төг, Улсын тэмдэгтийн хураамжид 14.2мян төг, Газрын төлбөрт 5.8мян төг, Малын тоо, толгойн албан татварт 244.2мян төг, Татварын бус хүү торгуульд 620.0 мян төг тус тус төвлөрсөн байна.
НӨАТ-ын 1 дүгээр сарын 6 тайлан, 2021 оны жилийн эцсийн Аж ахуй нэгжийн 18 тайлан, Ноос арьс ширний урамшуулал авсан 480 малчны тайлан, Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон мэдээ буюу Суутган-1 тайлан гаргагч төсвийн 6 байгууллага, хувийн хэвшлийн 17 ААН-ийн тайлангуудыг хуулийн хугацаанд гаргалаа. Аж ахуй нэгжийн тайлан хоцроосон 2 Аж ахуй нэгж дээр торгуулийн арга хэмжээ авагдахаар процес ажиллагаа явагдаж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөд хэрхэн хамрагдах, төрийн албан хаагчид ХХОАТ-ын тайлангаа хэрхэн гаргах талаар зүүм сургалтад төсвийн 6 байгууллагын албан хаагчдыг бүрэн хамруулж ажилласан. Мөн Өв дулаан ХХК-ны ажилчдад ажлын байран дээр нь зөвлөгөө өгч тайланг гаргуулсан. Хөнгөлөлт чөлөөлөлтийн сумын 35, өөрт хуваарилагдсан 51 нийт 86 тайланг шалгаж хүлээн авч баталгаажуулаад байна.
Санхүүгийн чиглэлээр: Төсөвт байгууллагууд 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэж, тайлангаа э-тайланд шивж , ОНӨГазарт хөрөнгийн тайлан нэгтгүүлсэн. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлуулж, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг зохион байгуулах үнэлгээний хороог Тамгын газрын даргын тушаалаар байгуулан ажиллаж байна.
Батлан хамгаалах, онцгой байдлын салбарт:
Сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дүгээр захирамжийн дагуу 1 дүгээр сарын 11-ээс 1 дүгээр сарын 27-ны өдрүүдэд тус суманд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгууллаа. Цэргийн бүртгэл явуулах тухай зар мэдээг цахим хуудсаар , мэдээллийн самбараар , зараар болон гар утсаар иргэдэд зарлан мэдээлэв.
Цэргийн тоо бүртгэл зохион байгуулах ажлын хэсгийг 9 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулж , багийн засаг дарга нар хариуцсан багуудын эрчүүдийн бүртгэлийг хийлээ. Цэргийн тоо бүртгэлийн ажлын аймгийн Цэргийн штабт графикт хугацаанд нь хүргүүлсэн.
Мөн аймгийн Тагнуулын хэлтэст 2021 оны ажлын тайланг хүргүүлэв. Мөн Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10 -ны а/01 дугаар тушаалаар Тамгын газрын “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг батлав.
Боловсролын салбарт:
Ерөнхий боловсролын сургууль: Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх,өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх сургалтыг дотуур байрын 6 ажилтан54 сурагчийг хамруулж зөвөлгөө өгч ажилласан. 2021-2022 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сургалтын үйл ажиллагаа 2022 оны 02- сарын 14-ны өдөр 1-12-р анги БШУЯ-ны 491-р тушаалаар танхимын хэлбэрээр эхлэв. Дотуур байранд 59 сурагчийг 2-р сарын 13-ны өдөр эрүүл мэндийн асуумж судалгаа авч эмч, дотуур байрны багш, нийгмийн ажилтан нар хүлээн авсан.
Өвөрхангай аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн хүрээнд “Миний Өвөрхангай” аяны хүрээнд ШБОС уралдаанд 7 чиглэлээр 13 ажлыг хийж гүйцэтгэв. Энэхүү үйл ажиллагаанд багш, сурагчид, эцэг эх, албан байгууллагыг татан оролцуулж, оролцоог хангаж, сум орон нутгийн онцлог, бахархалт хүмүүсийг сурталчлан таниулах, түүх дурсгалт газрыг мэдэх, Д.Пүрэвдоржийн уран бүтээлийг сурталчлах ажлуудыг зохион байгуулан Шилдэг 5 сургуулиар шалгаран Өвөрхангай аймаг байгуулагдсан өдрийн хаалтын үйл ажиллагаанд үзэсгэлэн гаргаж “Талархал” мөнгөн шагналаар шагнагдсан.Аймаг орон нутгийн түүх соёл, онцлог бахархлыг харуулсан контент шторк,Эх голомт нутаг – бидний бахархал БУЗАН, НУЗАН, БАЗАН нэгдэлээрээ 3 видео., Д. Пүрэвдоржийн уран бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор челенж дуудаж, ЗДТГ, Соёлын төв, СӨБ, Тэнгэрийн оргилго ХК тус тус оролцов. Миний бахархал -Бүрд нутаг бүтээлийн цахим уралдаанд 1-12-р ангийн 40 суралцагч оролцов. “Бичиг соёлоо дээдэлье” зөв цэвэр бичиг, үндэсний бичгийн цахим уралдаанд 126 суралцагч хамрагдав. Бүрд сумаас Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 28 цэргийн албан хаагчдын материалыг эмхэтгэн, танилцуулав.
Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт өдрийг тохиолдуулан аймгийн Засаг Дарга А.Ишдоржийн “Миний Өвөрхангай” цахим хичээлд нийт 89.2% ирцтэй оролцсон. Хүүхэд хүмүүужлийн эерэг арга сургалтыг 2 сарын 14-16 хооронд 7а, 9а, 6а, 11а, 8а, 12а ангиудад 88,8% ирцтэй амжилттай зохион байгуулсан. Танхимын сургалт эхэлсэнтэй холбогдуулан хичээлийн танхим дотуур байранд ариутгал халдваргүйтгэл хийн танхимын сургалтад бэлтгэсэн. Нярав, байрын багш, тогооч нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. 2 дугаар давхрын коридорт тохижилт хийж бага ангийн сурагчдад ном унших орчныг бүрдүүлсэн. Мөн дотуур байрын нийтийн эзэмшлийн газруудад гэрэлтүүлэг болон үүдний тохижилтыг хийж гүйцэтгэсэн. БСГ-аас өгсөн чиглэлийн дагуу камер ашиглалтын дэвтэр, жижүүрийн бүртгэл, гадны хүн нэвтэрэхэд бүртгэл хөтлөх дэвтэр, эцэг эх асран хамгаалагчид хүүхэд хүлээлгэн өгөх бүртгэлийн журнал зэргийг шинэчлэн мөрдөж байна.
Нийтийн биеийн тамир
Шинэ үндсэн хуулийн өдөр”-т зориулсан волейболын тэмцээн 1 дүгээр сарын 13 –нд зохион байгуулагдаж, 10 баг оролцлоо. 1 дүгээр байр Б.Золжаргал ахлагчтай Ерөнхий боловсролын сургуулийн баг, 2 дугаар байранд Билгүүн ахлагчтай сургуулийн сурагчид, 3 дугаар байр О.Эрдэнэтуяа ахлагчтай соёлын төвийн баг хамт олон шалгарсан байна.
АЖЛЫН ЖАГСААЛТЫГ НЭГТГЭСЭН:
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН Г.МӨНХСАРУУЛ