Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага тул Монгол улсын 16 насанд хүрсэн иргэнд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгохоор тусгагдсаны дагуу 2022 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн иргэддээ тоон гарын үсэг олгож байна. Сумын хэмжээнд 2012 иргэнд тоон гарын үсэг олгохоос 419 иргэнд гарын үсэг олгосон байна.