ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Төрийн захиргаа удирдлагын салбарт:

Сумын Засаг дарга, Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр төсөвт байгууллагын дарга нар 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөг аймгийн төлөвлөгөөтэй уялдуулан байгууллага бүрийн саналыг авч тусган боловсруулж батлуулсан. Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг төрийн албан хаагчдыг чадавхжуулах 3 удаагийн сургалтад давхардсан тоогоор нийт 36 албан хаагч хамрагдаад байна. Энэ сард Засаг даргын захирамж 1, Засаг даргын тамгын газрын даргын тушаал 17 гарсан байна. Шинээр ажилд орох 1 нийтийн албан тушаалтаны ХАСУМ-ыг Авилгатай тэмцэх газарт хянуулсан. Мөн захиргааны 17 шийдвэрт мэдэгдэл, тайлбар гаргасан.

Хүнс хөдөө аж ахуй байгаль орчны  салбарт:

Мал аж ахуйн чиглэлээр: Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга болон аймгийн мал эмнэгийн газрын даргын ирүүлж байгаа тушаал, шийдвэрийн дагуу МЭҮН-ийн эмч нарыг мэргэжил аргазүйн удирдлагаар ажиллаж байна гоц халдварт өвчний үед тандалт хийх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд   Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн А/37 тушаалаар Улсын хэмжээнд малын гоц халдварт  Шүлхий, Бог малын мялзан, Үхрийн арьс товруутах, Хонь ямааны цэцэг өвчний халдварлалтын (тархалтын) түвшнийг тогтоох тандалт шинжилгээ 2022 оны 02 дугаар сарын 26 ны өдрөөс 03 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд сонгогдсон 3 өрхийн хурга 6, ишиг 6, тугал 4 нийт нэг өрхөөс 16 толгой мал нийт 48 толгой малаас ийлдэсийн дээж лаборторид хүргүүллээ. Мал, амьтын эрүүл мэндийн тухай хуулийн зарим малчдад олон нийтийн сүлжээгээр сурталчлан ажлыг зохион байгууллаа хагас жилийн хугацаанд хуулийн танилцуулга, зөвлөмж, зэрэг нийт 35 мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулсан байна. Монгол улсын Засгийн газрын 43 дугаар тогтооолын дагуу сумын нутагт отроор өвөлжсөн 3 малчин өрх, мөн дайран өнгөрч буй отрын малд үзлэг хийж байна нийт 13 суурийн  адуу 50, үхэр 350, хонь 12000, ямаа 7500 , нийт  20000 толгой малд үзлэг хийж хяналт шалгалт хийж ажиллаа. Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолын дагуу халдварт өвчний гаралт , түүний зураглалын дагуу 2023 оны вакцины захиалгыг боловсруулан Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Хил залгаа сумдад гоц халдварт шүлхий өвчин гарсан холбоотой сумын хил залгаа айлуудад тандалт шинжилгээ хийсэн. Мал, амьтын эрүүл мэндийн тухай хуулийн зарим малчдад олон нийтийн сүлжээгээр сурталчлан ажлыг зохион байгууллаа хагас жилийн хугацаанд хуулийн танилцуулга, зөвлөмж, шторик, зэрэг нийт 35 мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулсан байна. Мал амьтын эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу бэлэн байдлын дэд төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан ажиллаж байна.

Хүнсний чиглэлээр: Хүнсний нөөцийн мэдээ долоо хоногийн 1 дэх өдөр бүр нийт 9 удаа гаргаж холбогдох дээд шатны байгууллагад мэдээлж ажиллаа. 2022 оны 03 сарын 21 байдлаар гурил 10тн, гоймон 0,101тн, будаа 7тн, ургамлын тос 5 тн, төмс 1,23тн, давс 0,08тн, элсэн чихэр 3,05тн, цэвэр ус 0,287тн, сүү шингэн 0,112тн, хуурай 0,09 тн, өндөг 730ш байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн зөрчилтэй 1 иргэний дагуу Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид  очиж, ажиллагаанд оролцох гэрээ байгуулсан.

Байгаль орчны чиглэлээр: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022оны “Орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан сумын Засаг даргын А/14 тоот захирамжаар зорилтот жилийн ажлын хэсгийг байгуулж, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Зорилтот жилийн төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулсан.

Газрын харилцаа хот байгуулалтын салбарт: Иргэдээс ирсэн газрын талаарх гомдол хүсэлтийг шийдвэрлэсэн төдийгүй газрын нэгдсэн системээс иргэдийн газруудыг шүүж газрын кадастрын зураг болон гэрчилгээг хэвлэж өгч egazar.gov.mn хэрхэн газрын гэрчилгээгээ хэвлэж авах болон egazar.gov.mn талаар мэдээллүүдийг  тайлбарлан өгч бүртгэлгүй иргэдэд нээж өгсөн

Улсын бүртгэлийн салбарт: 2022 оны 03 сарын байдлаар 60 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж 12 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд: Шинээр төрсөн хүүхэд- 2, нас баралт -3, шилжин ирсэн- 2, шинэчилсэн бүртгэлд – 2, олгосон  үнэмлэх шинээр -  12, Иргэний үнэмлэх дахин олголт -1, Иргэний улсын бүртгэлийн лавлагаа- 2 тус тус олгож ажилласан байна.

Нийгмийн хамгааллын салбарт:

Нийгмийн даатгалын чиглэлээр:  2022 оны 03-р сард нийт 500 иргэнд өндөр насны тэтгэвэр 338,054,350 мянган төгрөгийг олголоо.  өндөр насны  нэмэгдэл 75 иргэнд 3,750,000 мянган төгрөг, тахир дутуугийн-58 иргэнд 24,600,000 мянган төгрөг болон тэжээгчээ алдсаны-7 иргэнд 3100,000 төгрөг цэргийн өндөр насны 634,256 төгрөг  олгосон нийт 370,138,606  төгрөгийн тэтгэвэр тавьж олгосон. Малчнаар 3 иргэн, ердийнхөөр 1 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. .  1 иргэн шинээр сайн дурын даатгалд  хамрагдсан. 16-н  аж ахуйн нэгжийн тайланг хүлээн авч хэлтэст хүргүүлсэн. ХЧТА-н тэтгэмжийг 1 иргэний материал хэлтэст хүргүүлж 66000 мян төгрөг олгосон. Мөн Тахир дутуугийн тэтгэвэр авдаг 1 иргэний тэтгэврийг сунгаж ,  1 иргэний тэтгэврийг сунгуулахаар хэлтэст явуулсан. Жирэмсэн, амаржсаны  тэтгэмжийг 3 иргэнд олголоо..  Өндөр насны тэтгэврийн шилжилт хөдөлгөөний өргөдөл 1 иргэнээс ирснийг шийдвэрлэсэн. Ажилгүйдлийн тэтгэмж -2 иргэнд 1,033,400 мян төгрөг олгосон.  Эрүүл мэндийн даатгал 10 иргэн шимтгэлээ төлж 470400 төгрөгийг санд төвлөрүүлсэн.

Нийгмийн халамжийн чиглэлээр: 2 ахмад настны асаргааг сунгасан, 3-р сарын олголтын жагсаалтыг тулган дээд шатны байгууллагад хүргүүлсэн, ХЭБ-ийн 2 сарын үйлчилгээг олгон ажиллаж байна. Захиалга зуучлалын мэдээг гарган дээд шатны байгууллагад хүргүүлсэн.

Санхүү эдийн засгийн салбарт:

Татварын чиглэлээр: 3 дугаар сарын 22-ны байдлаар Орон нутгийн төсөв Суутган-1 татварт 24.0мян төг, Хувь хүний орлогын албан татварт 8099.9мян төг, Улсын тэмдэгтийн хураамжид 15.1мян төг, Газрын төлбөрт 9.5мян төг, Малын тоо, толгойн албан татварт 154.7мян төг, Үл хөдлөх хөрөнгийн албан татварт 160.0мян төг, Татварын бус хүү торгуульд 1045.0 мян төг, Улсын төсөв Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1610.4мян төг тус тус төвлөрсөн байна.

НӨАТ-ын 2 дугаар сарын 6 тайланг хуулийн хугацаанд гаргаж илгээсэн.   Хөнгөлөлт чөлөөлөлтийн сумын 32, өөрт хуваарилагдсан 46 нийт 78 тайланг шалгаж хүлээн авч баталгаажуулаад байна. Татварын бүртгэлийн ажлыг цэгцлэх ажлын хүрээнд 8 улирал дараалан Х тайлан гаргасан аж ахуй нэгжүүдийг татварын бүртгэлээс хасуулах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлж ажилласан. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулсан 752 өрх дээр 2022 оны малын тоо, толгойн татвараа авахаар урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэж байна.

Санхүүгийн чиглэлээр: Төсвийн байгууллагуудын дарга нягтлан бодогчийн мэдээллийг эрхийн бүртгэлийн санд бүртгэж төсөвт байгууллагуудын зарлагын гүйлгээг сар бүр төлбөрийн хүсэлтийн дагуу хийн мемаролын баримт үүсгэн ажиллаа. Мөн төсөвт байгууллагуудын мэдээг нэгтгэн авч 1 2 дугаар гарын үсгийн баталгааг авч ажиллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг гаргаж сангийн яамаар батлуулж үнэлгээний хорооны ажлын хэсгийг байгуулан ажиллаа. Мөн статистик мэдээ  болох хаа1, хаа2, хаа3, үнийн мэдээ, орон нутгийн хөгжлийн сан, шилэн дансны мэдээллийг тус тус программд хугацаанд нь шивж оруулсан.

Батлан хамгаалах,  онцгой байдлын салбарт:

            Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэ загварын дагуу шинэчлэн боловсруулав. “Уст бэлчир” ХХК-тай гэрээ байгуулан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ” хийлгэв. Мөн газар хөдлөлтийн гамшгийн  аюулыг иргэд, олон нийтэд таниулах, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг 3 дугаар сарын 23.24-ний өдрүүдэд зохион байгууллаа.Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулан нийтийн монгол бөхийн барилдааныг зохион байгуулав. Барилдаан 32 бөх оролцсон байна.

Боловсролын салбарт:

Ерөнхий боловсролын сургууль:  2022 оныг Боловсролын ерөнхий газраас Ёс зүйн жил болгон зарласантай холбогдуулан 29 багш, 14 ажилтан нээлтийн үйл ажиллагаанд онлайнаар оролцов. Бөхийн хөгжүүлэх сургалтын багш С. Цогтбаяр Монголын бүх ард түмний cпортын ХV их наадам анхан шатны шалгаруулалтын хүрээнд зохион байгуулсан чөлөөт бөхийн өсвөрийн ААШ-х тэмцээнд 34 тамирчин сурагчид оролцсоноос хөвгүүд алт-4, мөнгө-2, хүрэл-4  багийн дүнгээр 3-р байр, охид алт-1, мөнгө-2, хүрэл-2, багийн дүнгээр 2-р байр тус тус эзэллээ. 2021-2022 оны хичээлийн жилд бүрэн дунд боловсролыг 16 суралцагч төгсөхөөс  ирээдүйд эзэмших мэргэжил сонголтоос шалтгаалан математик-12, монгол хэл-2,  нийгмийн тухай мэдлэг-8, англи хэл-9, физик-7, хими-3,  биологи-3 хичээл сонгон нийт 7 хичээлээр 44 шалгалтыг өгөхөөр ЭЕШ бүртгэлээ хийж баталгаажууллаа. 

Сургуулийн мэргэжлийн хичээлийн олимпиадыг  математик 9-12-р анги, физик, хими, биологи, орос хэл, газарзүй,  мэдээллийн технологийн хичээлээр  9,12-р ангийн сурагчдын дунд 03-р сарын 21-25 -ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. БШУГ-аас  03-р сарын 21-28-ны өдрүүдэд ЭЕШ сорил шалгалтад 7 хичээлээр 44 шалгуулагч хамрагдана. Харилцаа ба хандлага сургалтыг З.Хишигжаргал багштай 8а ангид 82,7% ирцтэй мөн Б.Золжаргал багштай 11а ангид 80,9% ирцтэй амжилттай зохион байгуулсан. “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмээс зохион байгуулсан “Нохойгоо уяж хэвшье” 14 хоногийн аяныг 3 сарын 02 өдрөөс 16 хүртэл амжилттай зохион байгуулсан. Дотуур байрын сурагчдад зориулсан “Харилцаа ба хандлага” сургалтыг нийгмийн ухааны багш Д.Бямбадуламтай хамтран 3 сарын 16 өдөр зохион байгуулан ажилласан. З.Хишигжаргал багштай 8а ангийн сурагчдын дунд “Хэрвээ би багш байсан бол” 40 минутын хэлэлцүүлэг зохион байгуулсан. “Номын анд” клубээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Баярын бичвэр” аяныг өрнүүлсэн. Дотуур байрын тасгуудын хооронд “Хөгжилтэй гараа” тэмцээн “Миний хайртай гэр  бүл”, “Миний  мэдэх олимп” сэдэвт гар зургийн уралдаан, Найздаа туслъя, дүүгээ халамжилъя, ах эгчээ хүндэлье  аян явуулж байгаа. Камерын бүртгэл, жижүүрийн бүртгэл, дотуур байранд нэвтэрсэн хүмүүсийн бүртгэл, эцэг эх асран хамгаалагчид хүүхэд хүлээлгэн өгсөн бүртгэлийг тогтмол хөтлөн хэвшүүлсэн.  Хүүхдийн хоолны  цэсийг 14 хоног тутамд, Үдийн цайны хоолны  цэсийг 10 хоногоор  гарган  хуваарийн дагуу   халуун хоол цайгаар үйлчилж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

Цэцэрлэгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт: Бэлтгэл бүлэгт 5 настай 36 хүүхдийн бүртгэлтэй, Ахлах бүлэгт 3, 4 настай 30 хүүхдийн бүртгэлтэй, бага бүлэгт 2 настай 26 хүүхдийн бүртгэлтэй хамран сургалтын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.ӨВ БШУГ-аас  “Нандин тойрог” удирдамжид аян зохион байгуулж үүнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгүүд хамрагдан оролцож байна. Мартын баярыг тохиолдуулан Бэлтгэл бүлгийн багш нар, цэцэрлэгийн захиргаанаас багийн хуваарьтай бүтээлийн уралдаан зарлаж анги бүлэг цэцэрлэгээ тохижууллаа. 3-р сарын 10-ны өдөр ӨВ аймагт БШУГ-ын даргаар эрхлэгч  гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан. 3-р сарын 17-ны өдөр Сумын засаг даргаар эрхлэгч гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан. 3-р сарын 12, 13-нд ӨВ аймгийн Шатрын холбооноос зохион байгуулж буй аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд эрхлэгч 3 хүүхэд бэлтгэн амжилттай оролцууллаа. 3-р сарын 19-ны өдөр цодгор хүү аймгийн  уралдаанд эрхлэгч 2 хүүхэд бэлтгэн амжилттай оролцууллаа.

Эрүүл мэндийн салбарт:

Хөдөөгийн  багийн  эмч нар  жирэмсэн болон 0-5 насны хүүхэд архаг хууч өвчтэй, ахмад настан, ХБИ иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж, сар болгон гэрийн эргэлтийг хийж байна. 3-р сард  багийн эмч нар  гэрийн идэвхтэй хяналтаар  68  хүнд  үзлэг хийж, 4-н  жирэмсэн эхийг хяналтад авсан байна.  АД,ЧШ-ийн үзлэгт 18-100 насны 45 хүн үзлэгт хамруулж, Артерийн гипертензийн эрсдэлийн үнэлгээ өндөр иргэдийг их эмчийн үзлэгт хамруулан эмчлэн эрүүлжүүлж байна. 15-49 насны эмэгтэйчүүдийн судалгааг гаргаж , мени хуанлийг хөтлөн , жирэмсэн эхчүүдийг хянаж товлолд шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

0-5 насны хүүхдүүдийн судалгааг гарган оршин суугаа хаягийн байршлыг тогтоож вакцинаторитой нэрсийг тулган вакцинд бүрэн хамруулан ажиллаж байна Мөн  сар болгон өдрийн эмчилгээ ,  гэрийн эргэлтээр  сувилахуйн тусламж үйлчилгээг   үзүүлж байна.  Багийн эмч нар шаардлагатай иргэдийг их эмч нарт  үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.  Их эмч нар 22  үзлэг  хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Ирсэн түргэн тусламжийн дуудлагад  эрэмбэлэн ангилалт хийж  түргэн тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Энэ сард нийт 34 түргэн тусламжийн дуудлага ирснээс 17 алсын дуудлага ирсэн.  ЭМТ-д нэг эх эсэн мэнд амаржсан,  Мөн эрүүл мэндийн төвийн \Бүрд эрүүл мэндийн төв / facebook  хаягийг ажиллуулж ард иргэдэд сэрэмжлүүлэг эрүүл мэндийн мэдээ мэдээллийг байнга байршуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Долоо хоног   бүрийн нэг дэх өдөр ТТӨ-ний тандалт судалгааг хийж    томуу томуу төст өвчний мэдээг өгч байна. 8,9,10-р долоо хоногт ТТӨ-нөөр сумын хэмжээний дэгдэлттэй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн  өдөр бүр  ТТӨ-ийн орны мэдээ, өглөө  07-08  цагт  Эрүүл мэндийн хөгжлийн төвд  мэдээг тус тус өгч байна.

Аймгийн эрүүл мэндийн газраас цахим хурал зөвлөгөө, сургалтыг тогтмол хийж байна. Энэ сард эрүүл мэндийн төвд энэ сард нийт 34 иргэн хэвтэн эмчлүүлснээс 85% нь ТТӨ-өөр 0-16 насны хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.

3-р сард вируст гепатитын В хэв шинжийн халдварт өвчлөхөөс урьдчилан сэргийлж удаан хугацааны дархлаа /10-15 жил/ тогтоох, мөн   архаг хэлбэрийн гепатит В болон үүнээс шалтгаалах элэгний цирроз, элэгний анхдагч хавдраас  сэргийлэх В вируст гепатитын вакцинаар дархлаажуулалтыг 18-аас дээш насны иргэдийг тархвар  судлалын заалтаар  дархлаажуулж байна.

Соёл, урлагын салбарт:

Монгол ардын нам үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой "ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР"-т зориулсан баярын хурал амжилттай зохион байгуулсан. Насны ангилалтай 4-12 насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн жүжгийг УБ хотын Санаа студээс урилгаар авчирч тоглолт амжилттай зохион байгуулсан.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  нийт иргэдийн дунд зохион байгуулсан Ээждээ бичих захидлын уралдаанд нийт 26 захидал ирснээс 4а ангийн сурагч М.Урангоо 1-р байр Ж.Ариунтөгөлдөр 2-р байр Д.Баясгалан 3-р Байрт шалгарсан. Эхний 3 захидлыг уншиж дүрсжүүлэн Бүрд соёлын төв Фэйсбүүкт байршүүлан одоогийн байдлаар нийт 1275 хүнд хүрсэн байна.Сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" мартын 8ны баярт зориулсан хөтөлбөрт үдэшлэг амжилттай зохион байгуулан нийт 91 хүн хамрагдсан. Насны ангилалтай  6-15 насны хүүхдүүдэд зориулсан Өвөрхангай аймгийн хувийн студийн уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулсан. Сумын нийт иргэдийг хамарсан долоо хоног бүрийн Пүрэв гарагт нийтийн цэнгээнд бүжиг зохион байгуулан хэвшил болгож ажиллаж байна.

 "Эх орон танаа" цэргийн дуу дуулаачдын 7-р уралдааны 1р шатыг Сумандаа зохион байгуулж 03-р сарын 15ны 18 цагт шалгаруулан нийт 7 хүн хамрагдсанаас Ц.Даваадорж шалгарч 03-р сарын 16 нд Өвөрхангай аймагт  Бүрд сумаа төлөөлөн оролцож нийт 19 сумын төлөөлөн оролцсон 21 уран бүтээлчдээс тэргүүн байрт шалгарсан. Сумын залуучуудын холбоотой хамтран Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойд зориулсан Тэнгэрлэг эрчүүд үдэшлэг зохион байгуулсан. Азтай үзэгч 3 шалгаруулсан.

 

АЖЛЫН ЖАГСААЛТЫГ НЭГТГЭСЭН:

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН  МЭРГЭЖИЛТЭН                                       Г.МӨНХСАРУУЛ