ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

Өвөрхангай аймгийн  Гэр Бүл Хүүхэд Залуучууд хөгжлийн газрын баг бүрэлдэхүүн 2022 оны 05 сарын 05 өдөр Бүрд сумын "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн сургалт, зөвлөгөөн"-д Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Хүүхдийн эрх хамгаалал төв, ”Үжин төв”-ийн үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраа ХНХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого, шинээр батлагдсан журам, стандарт, Хүүхэд хамгааллын зардлын санхүүжилт, Хамтарсан багийн гишүүдийн урамшуулал, Нийгмийн ажилтаны мэдээллийн сан  программ, Эцэг эхийн зөвлөл, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн талаар Гэр Бүл Хүүхэд Залуучууд хөгжлийн газрын ахлах байцаагч Х.Гэрэлмаа , Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ч.Даваасурэн, Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан Ч.Төвхөнбаяр нар сумын  төрийн албан хаагчдад болон  сурагчдад сургалт мэдээлэл хийлээ. Энэ үеэр зөвөлгөөнд оролцогсдод  Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Уг арга хэмжээнд  75 төрийн албан хаагч 160 сурагч хамрагдсан. Байгууллагын гэр бүлийн зөвлөл, Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа.