Гэр бүл
Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж 2 ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо юм. Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэсэн, эцэг эх, үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм.
Гэр бүлийн үнэ цэнэ
Итгэж найдаж түшиж тулж аргадаж зөөллөж, анзаарч ойлгож явах ухааныг хэн хэнийхээ сэтгэлээс мэдэрч явахын цагт гэр бүл бат бөх оршин тогтоно. Бие биенээ амжилтанд хүрэхийн төлөө дэмжиж, хааяа алдаа гаргах өдөр байлаа ч нэмэж сэтгэлийг нь зовоодоггүй. Гагцхүү зөвхөн гэр бүл нь л бүхий зүйлийн хамгийн дээд хэмжүүр байх явдал юм.
Гэр бүлийн гишүүдийн үүрэг
- Бие биедээ үнэнч байх
- Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адилхан оролцох
- Хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх
- Хүүхдээ ажилд сургах
- Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах
Эцэг эхчүүдийн гаргадаг алдаа
- Зарим эцэг эхчүүд хүүхэддээ сонголт хийх боломж олгодоггүй
- Хүүхдээ үргэлж зөв зүйл хийхийг шаарддаг
- Эсвэл хүүхдээ хэт их дураар нь тавьдаг
- Хүүхдээ сонсдоггүй, харилцан ярилцдаггүй
- бүлийн гишүүнд үл тоох чи бага болхоор мэдэхгүй гэх мэт маш олон алдааг гаргадаг