Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 12 ний өдөр тус суманд ирж ажиллаа. Сумын Төсвийн байгууллага, ААНБайгууллагын дарга нягтлангуудад нийгмийн даатгалын тухай хууль түүнийг дагалдан гарсан дүрэм журамууд болон зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа. Сумын иргэд болон төрийн албан хаагчдад нийгмийн даатгал цахимд шилжиж байгаатай холбогдуулсан сургалт зохион байгуулж нийт 28 хүн хамрагдлаа.
Мөн өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын 505 хувийн хэрэгт баяжилт хийж, 513 иргэний сайн дурын даатгалын гэрээний баяжилт, анхан шатны баримт, ирсэн явсан баримт хөтлөлт, тэтгэврийн хөдөлгөөний Файл зэрэг шалгалт хийсэн.
Мөн олон жил сайн дураар даатгал төлсөн иргэнээр 4 дүгээр багийн иргэн Равдангийн Туяагэрэл, хамгийн олон иргэнээ сайн дурын даатгалд хамруулсан багийн Засаг даргаар Ар хөшөөтийн 4 дүгээр багийн Засаг дарга Д.Гэрэлсүрэн нарыг шалгаруулж гарын бэлэг гардууллаа.
Мөн хөгжөөнт цэнгээнт АХА тэмцээн зохион байгуулж Засаг даргын тамгын газрын Улсын бүртгэгч Г.Баярмаа түрүүлж, ЕБС-ийн бага ангийн багш О.Зууннаст 2 дугаар байранд шалгарлаа.