Аймгийн засаг даргын баталсан “2019-2020 онд Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу цэргийн насны залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 2019 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр зохион байгууллаа. Цэргийн насны залуучуудыг нийт 8 төрлийн үзлэг, 4 төрлийн шинжилгээнд хамруулан ажиллаа . Үзлэгт нийт 50 иргэн орсноос амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай- 30, Дотрын өвчлөлтэй- 9, Гэмтэл бэртэлтэй- 1, Хуучин гэмтэлтэй -2 , Цавины ивэрхийтэй- 2 , Сонсголын бэрхшээлтэй-2. Арьс харшлын эмгэгтэй -4 гарсан байна. Үзлэгийн дүнд сумын Эрүүл мэндийн төв дүгнэлт хийн эрүүлжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж юм. Энэ үеэр залуучуудад “ Цэргийн албаны тухай хууль”-аар Тамгын газрын дарга Б.Гачмаа , “ Зөрчлийн тухай хууль”-аар Хэсгийн төлөөлөгч д/ч Ж.Алтаншагай, “ Эх орон тусгаар тогтнол, эх оронч хүмүүжил” сэдвээр Засаг дарга Г.Баярмөнх , ”Архи , тамхины хэрэглээ” сэдвээр их эмч Эрдэнэбат сургалт зохион байгууллаа. Дараа нь тэдний дунд “АХА” тэмцээн зохион байгуулахад 33 залуу оролцож, 3-р багийн малчин Л.Бямбаням 1-р байр, 1-р багийн малчин Ө.Эрдэнэбаяр 2-р байр, 4-р багийн малчин Т.Лхагвабаяр 3-р байр тус тус эзэлсэн байна.
Цэргийн насны залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Цэргийн насны залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 2019 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр зохион байгууллаа.- 2019-04-16
- Цаг үеийн мэдээ
- 912 уншсан
- 1 минут уншина
- 2024-05-27
- 2022-12-07
- 2022-09-13
- 2021-10-22