ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ-УЛСЫН ҮНДЭС Залуу гэр бүлийн зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ-УЛСЫН ҮНДЭС Залуу гэр бүлийн зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр “Гэр бүлийн үнэ цэнэ”, Залуу гэр бүлүүдэд тулгамддаг асуудал болох “ хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” зэрэг лекц хичээлүүд орж, Өнөр гэр бүлийг шалгаруулж алдаршууллаа. Өнөр гэр бүлээр 5-р багийн Иргэн Эрдэнэбатын Батбаатар, Нямын Улаанаа нар хамгийн залуу өнөр гэр бүлээр шалгарлаа. Мөн Гэр бүлийн харилцааны талаар хөгжөөнт тоглоом тоглуулж 1-р байрт Б.Доржсүрэнгийн гэр бүл, 2-р байрт Ц. Батдоржийн гэр бүл, 3-р байрт Э.Батбаатарын гэр бүл тус тус шалгарлаа. Хэн сайн бүжиглэх вэ  тэмцээнд 1-р байрт Б.Золжаргалын гэр бүл, 2-р байрт Ц.Төртөгтохын гэр бүл, тус тус шалгарлаа.

Мөн сумын залуу гэр бүлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж  Б.Баясгалангийн гэр бүл, Б.Золжаргалын гэр бүл, Ц.Төртогтохын гэр бүл нар сумын залуу гэр бүлийн зөвлөлөөр томилогдов.

Сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Хөгжөөнт буухиа” тэмцээнд 1-р байрт Б.Золжаргалын гэр бүл, 2-р байрт Г.Амаржаргалын гэр бүл, 3-р байрт Э.Батбаатарын гэр бүл нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.