Мэрэгч устгалын ажлыг зохион байгууллаа.

Хүнс хөдөө аж ахуйн яамын санхүүжилтээр 7 тонн бактержуулсан будаа хуваарилагдаж хөдөөгийн 4 баг тус бүрт  1,7 тонн сумын төвийн багт 0,2 тонн будаа хуваарилагдаж техинологийн дагуу цацах ажлыг зохион байгуулсан мэргэжлийн хяналтын байгууллгын техник үр дүнгээр  80,3 % тай дүгнэгдсэн. Ар жаргалантын 1 дүгээр багт Жаргалантын гол, Улаан олом, Мөндий, Гудаа орчим Их боригдойн 2 дугаар багт Бүрдний гол, Шарлин, Боригдой, Хөөвөр орчим Донгитын 3 дугаар багт Нарийн гол, Үнэгдийн ар, Донгит орчим Ар хөшөөтын 4 дүгээр багт Бага мухар, Өлийн ар, Аман булаг, Архөшөөт, Өвөрхөшөөт орчим Онгоны 5 дугаар багт Үзүүр хавтгай Онгоны ар орчмын 3500 га бэлчээр уг ажлыг зохион байгууллаа. Мөн Сум өөрийн санхүүжилтээр 2 тонн бактержуулсан будаа татан авчирч бэлчээрийн хөнөөлт мэрэгчийн нягтрал өндөр байгаа бэлчээр нутгийн малчидад хуваарилан тарааж хэрэгжилтэнд хяналт тавьж  1000 га бэлчээрийг хамрууллаа. Нийт 9 тонн бактержуулсан будааг 4500 га бэлчээрт цацасан байна.

Уг ажилд Хөдөлмөр халамжийн албнаас хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг татан оролцуулж, Нийтийг хамрсан ажилчдын төсөлд хамрагдсан иргэдээс 5 иргэн, төрийн албан хаагчдаас 5, багийн засаг дарга нар 5 нийт 37 иргэн, 15 мотоцикиль, 5 машин оролцож 3 өдрийн турш бактержуулсан будаа цацах ажлыг зохион байгуулж дууслаа.