СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН  ХУРЛЫН 2019 ОНЫ 01 ТООТ УДИРДАМЖЫН ДАГУУ  ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА..

 

 

            Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран “Хүнсний тухай  “ хууль, "Хүнсний аюулгүй байдал” үндэснйи хөтөлбөрийн  мөрдөлтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх буюу зөвлөн туслах, зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлын 10 хоногт багтаан хяналт шалгалт хийлээ.

            Шалгалтанд: Сумын Эрүүл мэндийн төв, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн дийн цай хөтөлбөр, "Эрээн уул", "Тэнгэрийн оргилго", "Алтан тал", "Их бүрд" “Бат-Оршил мини маркет” Тамхи худалдаалах эрх бүхий 3  дэлгүүр хамрагдлаа.

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 02-р сарын 13 -ний өдрийн 72 тоот тушаалаар батлагдсан 1.10, 1.11 код бүхий хяналтийн хуудсыг ашиглан явууллаа. Шалгалтын явцад ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй бөгөөд дараах байдалтай байсан.

Шалгуулагчдын ололттой, дэвшилттэй талууд:

Хүнсний  түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой, хадгалалт хамгаалалт зохих журамыг хангасан бөгөөд хурдан мууддаг бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүртэй саванд хадгалсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон худалдаанд гаргаагүй байсан.

Хортон мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэдэг, бүртгэл хөтөлдөг хяналт тавьдаг.

Ажиллагсадыг "Алтан тал" дэлгүүрээс бусад бүх байгууллага аж ахуйн нэгж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.

Шалгуулагчдын дутагдалтай талууд:

Хүнсний тухай хуулийн 10.1.2 -р заалт болох агааржуулалтын хүрэлцээ, хэвийн ажиллагаа шаардлагын түвшинд хүрэхгүй, шавьж, хорхой нэвтрэхээс хамгаалагдсан торон хаалтгүй мөн цонх онгойдог хэсгээрээ торон хаалтгүй.

Ажилчид ажлын байран дээрээ ээмэг бөгж, цаг бугуйвч зэрэгийг зүүсэн нь хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газар мөрдөгддөг журмыг хэрэгжүүлж хэвшээгүй.

Сум орон нутгийн нөхцлөөс шалтгаалан хэрэглээний цэвэр усны болон бохирын шугаманд холбогдоогүй.                       Жич: нэн шаардлагатай заалт биш           

"Алтан тал" дэлгүүрийн худалдагч мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байсан зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтрсэн зөрчил түгээмэл гарч байна. Энэ удаагийн шалгалтаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж зарим барааг буцаах арга хэмжээ авч ажиллаж байна.

Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, өгсөн байдал:

            Ноцтой зөрчил илрэгүй учир "дунд" эрэсдэлтэй гарсан 3-н байгууллага аж ахуй нэгж тус бүр дээр зөвлөмж хүргүүллэхээр боллоо.

Гал тогоо бүхий байгуулагуудын махны гарал үүсэл байхгүй сүү сүүн бүтэгдэхүүний хадгалалт муу шаардлага хангахгүй,  мөн эрх бүхий  мах , сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг дэлгүүрүүд гарал үүсэлгүй мах, сүү худалдаалдаг зөрчил ирэрлээ.

Үдийн цай, болон дотуур байрны хүүхдийн хоолны чанар хүртээмж дунд зэрэг байгаа нь шалгалтын явцад ажиглагдсан.

Тамхины худалдалах эрх бүхий  2 дэлгүүрт  шалгалт хийж ажиллаа.Мөн шинээр дахин хүсэлт ирүүлсэн 1 дэлгүүрт хяналт хийсэн бөгөөд гарсан зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авсан.

  Э.ЭНХМАНЛАЙ /МЭТ-ЫН ДАРГА/