Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 8 дугаар хурал хуралдав.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 8 дугаар хурал хуралдав.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит 8 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдлаа. Уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Сумын Засаг даргын 2016-2020 оны “Эко Бүрд-2020” хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээний тухай
  2. Сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үнэлгээний тухай
  3. Сумын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
  4. Сумын 2020 оны төсөв батлах тухай
  5. Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
  6. Сумын дүрмийн төсөл танилцуулах тухай
  7. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлангийн тухай

Сумын Засаг даргын 2016-2020 оны “Эко Бүрд-2020” хөтөлбөр сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэнд ИТХ-ын ажлын хороод хяналт, шинжилгээ хийж засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний 3 жилийн биелэлтийг 89,6 хувьтай, сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  хэрэгжилтийг  90 хувьтай буюу тус тус хангалттай  гэж  үнэлэгдлээ.

ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Туулмаа