Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаар захирамжийн дагуу жилийн эцсийн мал тооллогын ажлыг амжилттай зохион байгууллаа. Жилийн эцсийн мал тооллогоор нийт 5-н багийн нутаг дэвсгэр, отрын 3-н бүгд 8 чиглэлд тооллого ажлыг яюууллаа. Жилийн эцсээр нийт малын тоо 324779 болж өмнөх оноос өссөн үзүүлэлт гарлаа. 5-н төрлөөр нь задалбал: Тэмээ-392, Адуу-20795, Үхэр-10171, Хонь-194436, Ямаа-98985 болж нийт 86-н мянгат малчинтай байна. үүнийг багуудаар нь авч үзвэл: 1-р баг 31 , 2-р баг 20, 3-р баг 16, 4-р баг 16, 5-р баг 3 мянгат малчидтай байна. Малын 5-н төрөл дээр тэмээгээр 4-р багийн малчин Ч.Батбаатар, адуугаар 1-р багийн малчин Б.Отгонбаяр, Үхрээр 3-р багийн малчин Г.Золжаргал, хониор 1-р багийн малчин У.Догсомбалжир, ямаагаар 4-р багийн маляин Ч.Батбаатар нар тэргүүллээ. Мөн 5-н төрлөөрөө хамгийн олон мал тоолуулсан өрхөөр 2-р багийн малчин М.Ганзориг 2803 толгой мал тоолуулж тэргүүлсэн байна.