ЦЭВЭРЛЭГЭЭ,  ХАЛДВАРГҮЙТЭЛИЙН АЖЛЫГ ХИЙЛЭЭ.

Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шүлжүүлсэн хугацааг сунгах тухай 102-р тогтоолын 4, Шинэ төрлийн Коронавирус /Covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12-р хурлын тэмдэглэлийн 7.3, дэх заалт, Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 107 тоот албан бичиг, Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх ажлын удирдамж” зэргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу   7-н хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. Энэ ажилд   сумын төвийн  аж ахуй нэгж, айл өрхүүд , засмал замын дагуу  суурьшсан   Шарлин, Хөөвөр зэрэг газруудад амьдардаг айл өрхүүдийг хамруулан цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 4-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.  Удирдамжид заасны дагуу цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт гэсэн 2 үе шаттайгаар дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Цэвэрлэгээний ажлын хүрээнд:

2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр удирдамжийн 1.1-т заасны дагуу байгууллага бүр дотоод их цэвэрлэгээг жавелионы уусмалаар хийж, нийт төсвийн 6н байгууллага хувийн хэвшлийн дэлгүүр-8, банк-2, шатхуун түгээх станц-3, өв дулаан ХХК, шуудан холбоо, Цахилгаан дамжуулах сүлжээ салбар, нийт 22 байгууллага гадна талбай хайс, хашаа болон байгууллагын орчны 100м газрын 15 тонн  хог хаягдал цэвэрлэн хог тээврийн машинд ачуулж, сумын нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлэв.

Гэр хорооллын айл өрхүүд хашаа гудамжаа цэвэрлэх ажлыг хийхийн зэрэгцээ өөрийн хашаанаасаа хааш хаашаа 50м газрыг цэвэрлэн хэрсэн хороололын айл өрхүүд 5 тонн, майнт хороололын айл өрхүүд 7 тонн, чигчий хороололын айл өрхүүд 1 тонн хог хаяагдал нийт 13 тонн хогийг цэвэрлэн хогийн цэгт төвлөрүүллээ.

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд:

 “Жаргалантын зон” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс сумын төвийн хэмжээнд цэвэрлэгээ халдваргүйтлийн ажлын хүрээнд  2020 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01 өдөрүүдэд, ЗДТГазар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмийн сан, дотууур байр, ШТС-3, Төрийн банк, хаан банк, ахмадын хороо болон  9-н дэлгүүрийн  гадна талбай, хог хадгалах цэг, ариун цэврийн байгууламж зэрэг нийт 850м2 талбайд жавелоны уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүллээ.

Мөн “Цог Дарьт” мал эмнэлэг үйчилгээний нэгжтэй хамтран Засаг даргын тамгын газрын гаднах авто машины зогсоол болон төв талбай, хуучин соёлын төвийн гаднах – 150м2 талбай, Соёлын төвийн гаднах нийтийн эзэмшлийн 50м2 талбай, Эрүүл мэндийн төвийн гаднах авто машины зогсоол болон эмнэлэг орчмын 45м2 талбай, сургуулийн өмнөх болвсролын байгууллагын гаднах авто машины зогсоолтой гаднах 15м2 талбай, Өв дулаан, Шуудан холбоо, Ус түгээх газар орчмын нийт 100м2 талбай, төв зам дагуу 250м2 талбайн,  нийт 610м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаа.

Энэхүү компанчилсан ажлыг 114 төрийн албан хаагч болон  хувийн хэвшлийн төлөөлөл, 3-н авто машин, сумын нийт иргэд оролцон 3 кг ариутгалын бодис, 15л бензин, нийт 126.000 төгрөгийн хөрөнгө зарцуулан ажиллаа.