Сумын нийт бэлчээрийн 80 орчим хувьд тархаад байгаа бэлчээрийн хөнөөлт мэрэгч болох үлийн цагаан оготно устгах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 1-ний хооронд 5 өдөр хийж гүйцэтгэлээ. 5 багийн нийт 9000 га газарт 9-н тонн бактержуулсан будааг цацах ажлыг хийсэн байна. Ар Жаргалантын 1 дүгээр багт Жаргалантын гол, Хадат, Цагаан нуур, Адаг мойц, Их Боригдойн 2 дугаар багт Бурхантын ар, Шарлин, Ар булаг, Боригдойн орчим Донгитын 3 дугаар багт Цохиот, Дэрсэн худаг, Үнэгд орчимд Ар Хөшөөтийн 4-р дүгээр багт Ар хөшөөт, Өвөр хөшөөт, Бага мухар, Өлийн ар Онгоны 5 дугаар багт Үзүүр хавтгай, Цэгийн хоолой, наадмын талбай хогийн цэгийн оррчимд нийт 9000 гад устгал хийсэн. Баг тус бүрт 1 буюу 5 цэгт хяналтын цэг бий болгож мэрэгчийн нягтралшилийг тогтооход нягтаршил өндөр байсан. /25*25 метр талбайд нүх бөглөх / 1 хяналтын цэгт дунджаар оготны эзэнтэй нүх 90 орчим байсан нь устгалын дараа эзэнтэй нүх 19 болон буурч байгаль орчны байцаагчийн дүгнэлтээр үр дүн 82% тай дүгнэгдсэн байна.Бактержуулсан будааг цацах болон тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчлагыг иргэдэд танилцуулж, хөдөлмөр хамгааллын хэрэгсэлээр ханган ажиллаа. Энэхүү ажилд ажилласан хүмүүсийн цалин хөлсийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт төсөл бичиж нийтийг хамарсан ажлын санхүүжилтээр санхүүжүүлж, сумын төвийн ажилгүй 21 иргэнийг ажиллуулж түр ажлын байраар хангалаа. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд хоол хүнсэнд 1000,0 мянган төгрөг, шатахуун түлшинд 1000,0 мянган төгрөг нийт 2000,0 мянган төгрөгийг засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс, цалин хөлс , хөдөлмөр хамгааллын зардал 3150,0 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас , орон нутгийн хөгжлийн сангаас 5000,0 мян.төгрөгийг тус тус гаргасан байна.
БЭЛЧЭЭРИЙН ХӨНӨӨЛТ МЭРЭГЧ УСТГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
5 багийн нийт 9000 га газарт 9-н тонн бактержуулсан будааг цацах бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэв.- 2020-05-06
- Цаг үеийн мэдээ
- 791 уншсан
- 1 минут уншина
- 2024-05-27
- 2022-12-07
- 2022-09-13
- 2021-10-22