2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч 2428 толгой мал хорогдсон байна үүнээс адуу 152, үхэр 109, хонь 1312, ямаа 855 толгой тус хорогдсон байна. Үхсэн малын сэг зэм устгах ажлын сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23 өдрийн А/38 тоот захирамжаар байгуулагдаж Хөдөөгийн 4 багийн нутагт байгаа сэг зэмийг цуглуулж зааврын дагуу булж устгах ажлыг хийж байна. Нийт 1243 сэг зэм малчид болон нутгийн иргэдтэй хамтран устгах ажлыг зохион байгуулсан. Донгитын 3 дугаар багийн Хөх эргээс хойшх голын дагуу үхсэн үхэр адууны сэг зэмийг тухайн голын дагуу нутаглаж байгаа иргэдийн оролцоотойгоор цуглуулж булж устгалаа.
Уг ажилд нийт ачааны машин 7 дайчилагдаж, цуглуулсан сэг зэмийг Булган Рашаант сумын нутгийн төвөлөрсөн хогийн цэгт устгаж хаясан 7 машинаар ирэх очихын 30 км газар 8 удаагийн ирээс хийж 150 литр шатахуун зарцуулж, ажиллах хүч 20 хүний бүрэлдэхүүнтэй 3 хэсэгт хуваагдан ажиллаж 2020 оны 05-р сарын 20-наас 2020 оны 05-р сарын 24 хооронд хийж гүйцэтгэлээ. нийт адуу 78, үхэр 22, хонь 13, ямаа 5, буга 5 нийт 123 малын сэг зэмийг голын голидрол, эрэгээс авч устгалаа.
Мал эмнэлэгийн байгууллага халдваргүйжүүлэлт хийж ажилласан бөгөөд нийт 100 кг хлорын шохойг зарцуулж нийт 500 м2 талбай ариутгасан байна.
Хаваржилт хүндэрч, отрын малчид буцаж байгаатай холбогдон одооноос малын хорогдол гарах эрсдэл үүсч байна. Иймд цаашид зэг зэм устгах ажлыг үргэлжүүлэн зохион байгуулах шаардлага үүсэж байна.